Bitdefender GravityZone
PHASR

Ransomware болон бусад халдлагыг таны EDR-д хүрэхээс өмнө зогсооно. PHASR-ийн динамик халдлагын гадаргуу бууруулах (DASR) технологи GravityZone болон бусад EDR хэрэгслийг нөхөж, халдлагын замыг урьдчилан хаадаг.

92.8%
Удирдлагын баг ашигладаггүй хэрэгслийг хааснаар халдлага буурсан хувь
95.1%
PowerShell зэрэг хэрэгслийг зөвхөн хууль ёсны үйлдэл хийхийг зөвшөөрснөөр халдлага буурсан хувь
99%
Байгууллагуудын Bitsadmin-ийг ашигладаггүй атлаа идэвхтэй орхисон хувь
133
Шинээр суулгасан Windows 11-д байдаг LOLBin хэрэгслийн тоо

Нууцлаг ransomware халдлагыг зогсооно

Хиймэл оюунаар автоматжсан, хурдан бөгөөд нууцлаг халдлага, өргөссөн халдлагын гадаргуугаас болж EDR/XDR-ийн дохиог хөөх нь цөөн хүнтэй багуудад даван туулахын аргагүй болсон. PHASR халдлага ашигладаг хууль ёсны үйлдлийн 95% хүртэлхийг урьдчилан хязгаарлаж ransomware-ийг таслан зогсооно.

Эрсдэлийг хурдан, саадгүй бууруулна

Уламжлалт хамгаалалт хэрэгжүүлэх, удирдахад төвөгтэй, ажилтны бүтээмжид сөргөөр нөлөөлдөг хатуу дүрэм, үл хамаарлууд дээр тулгуурладаг. PHASR хэрэглэгчийг удаашруулахгүй, IT-д ачаалал нэмэхгүйгээр 30 хоногт кибер эрсдэлийг 30%-иас дээш бууруулна.

Аюулгүй байдлын үр ашгийг нэмэгдүүлнэ

Аюулгүй байдал, IT-ийн багууд итгэмжлэгдсэн боловч эрсдэлтэй үйлдлийн дохиог шалгахад их цаг зарцуулдаг. PHASR ердийн бус үйлдлийг урьдчилан хязгаарлаж, шалгалт ба хариу арга хэмжээний ачааллыг 50% хүртэл бууруулна.

Халдлага нь ransomware, мэдээлэл алдагдалд хүргэх ёсгүй

PHASR-ийн динамик хамгаалалт таны орчныг бэхжүүлж, халдлагыг даамжрахаас өмнө зогсооно.

Интерактив демо
  • Тохируулсан хатуужуулалт

    Хэрэглэгч, төхөөрөмж бүрийн эрсдэлийн профайлыг хиймэл оюунаар гаргаж, шаардлагагүй хэрэгслийг тодорхойлж, хатуужуулалтыг динамикаар тохируулна.

    Тохируулсан хатуужуулалт — GravityZone дэлгэц
  • Динамик гадаргуу бууруулалт

    Зан төлөв, аюулын өөрчлөлтөд тасралтгүй суралцаж бие даан зохицно. IT-ийн ачааллыг багасгана.

    Динамик гадаргуу бууруулалт — GravityZone дэлгэц
  • Нарийн хяналт

    Зөвшөөрсөн хэрэгсэл доторх эрсдэлтэй үйлдлийг хязгаарлана — PowerShell-ийг зөвшөөрч, шифрлэгдсэн командыг хаах гэх мэт.

    Нарийн хяналт — GravityZone дэлгэц
  • Хэрэглээний эрсдэлийн үзүүлэлт

    Зөвлөмж бүрийн бууруулах халдлагын гадаргуу ба эрсдэлийг тоогоор харуулж, хамгаалалтын түвшнийг хянах боломж олгоно.

    Хэрэглээний эрсдэлийн үзүүлэлт — GravityZone дэлгэц
  • Автомат хамгаалалт

    Зан төлөв, аюул өөрчлөгдөхөд хатуужуулалтын зөвлөмжийг автоматаар хэрэгжүүлнэ. Админ шууд хяналтын горимыг ч сонгож болно.

    Автомат хамгаалалт — GravityZone дэлгэц
  • Хялбар нэвтрүүлэлт, удирдлага

    GravityZone платформд нэгдсэн. Одоогийн хэрэглэгчид хэдхэн минутад идэвхжүүлж, эрсдэлээ тодорхойлж эхэлнэ.

    Хялбар нэвтрүүлэлт, удирдлага — GravityZone дэлгэц

PHASR халдлагыг хэрхэн зогсоодгийг үзээрэй

Уламжлалт хэрэгсэл яагаад хурдан, нууцлаг халдлагын эсрэг хангалтгүй болсныг, PHASR-ийн динамик хамгаалалт үүнийг хэрхэн өөрчилж байгааг демогоор танилцуулна.

Бид LOLBin хэрэгсэл, алсын удирдлагын програмуудыг хаасныхаа дүнд халдлагын гадаргуугаа 70% орчим бууруулсан. Илрүүлэхээс эхлээд LOLBin-уудыг хаах хүртэл хэдхэн долоо хоногт, ямар ч шалгалт, тасалдалгүй шилжсэн.”
JASON KRAAI, Системийн администратор,
Greenman-Pedersen, INC
Bitdefender MITRE Engenuity зэрэг бие даасан шалгалтуудад тогтвортой өндөр үнэлгээ авч, Deep Process Inspector, Advanced Reasoning зэрэг шинэлэг боломжуудыг нэвтрүүлсэн. Хамгийн сүүлд 2024 онд гаргасан Bitdefender PHASR (Proactive Hardening and Attack Surface Reduction) нь байгууллагууд олон давхаргат хамгаалалтаа хэрэгжүүлж, удирдах арга барилыг өөрчилсөн шинэлэг технологи юм.
IDC — IDC ProductScape: Дэлхийн жижиг, дунд бизнесийн төгсгөлийн цэгийн хамгаалалтын зах зээл

Хариуцсан байгууллагуудынхаа хамгаалалтыг бэхжүүлээрэй

PHASR нь MSP-д олон төрлийн харилцагчийн орчинд зан төлөвт суурилсан тасралтгүй хатуужуулалтаар эрсдэлийг бууруулж, нэмэлт ажилтан, төвөгшилгүйгээр урьдчилсан хамгаалалт өгнө. Бие даасан, динамик гадаргуу бууруулалт нь хэрэглэгчийн зан төлөв болон шинэ аюулд гар оролцоогүйгээр хариу үйлдэл үзүүлж, үйл ажиллагааны үр ашиг, өргөтгөх боломжийг нэмэгдүүлэн, мэргэжилтний хомсдолыг нөхнө.

  • Living-off-the-Land (LOTL) халдлагыг хааж хамгаалалтыг бэхжүүлнэ.
  • Дохионы шуугианыг багасгаж, аюулгүй байдлыг урьдчилан удирдах боломж олгоно.
  • Тасралтгүй сайжруулалтаар харилцагчийн итгэлийг бий болгоно.
  • Bitdefender эсвэл гуравдагч этгээдийн одоо байгаа шийдлийг нөхнө.
Демо захиалах
GravityZone Compliance manager дэлгэц
GravityZone аюулгүй байдал, эрсдэл, нийцлийн нэгдсэн платформ

GravityZone платформ болон бусад EDR-ийг нөхнө

Итгэмжлэгдсэн үйлдлийн цаана нуугддаг, хиймэл оюунаар хурдассан халдлага нь уламжлалт хамгаалалтын хамгийн том сорилт болж байна. Халдлагын гадаргуу өргөссөн өнөө үед зөвхөн илрүүлэх, хариу арга хэмжээ авахад найдах нь ялангуяа цөөн хүнтэй IT, аюулгүй байдлын багуудад тогтвортой бус.

Bitdefender GravityZone PHASR нь Bitdefender GravityZone болон гуравдагч этгээдийн аливаа EDR/XDR шийдлийг нөхдөг шинэлэг технологи юм. GravityZone-ийн аюулгүй байдал, эрсдэл, нийцлийн нэгдсэн платформын нэг хэсэг болох PHASR нь цөөн хүнтэй багуудад ransomware, мэдээлэл алдагдлыг урьдчилан зогсоож, төвөгшлийг арилган, үр ашгийг нэмэгдүүлнэ.

PHASR-ийг дангаар нь (гуравдагч этгээдийн EDR/XDR-тэй нийцтэй), эсвэл GravityZone Enterprise багц, MDR үйлчилгээ, GravityZone Cloud MSP шийдлийн нэмэлт лицензээр авах боломжтой.

Түгээмэл асуулт

Living off the Land арга гэж юу вэ, илрүүлэлтийг хэрхэн тойрдог вэ?

Халдагч системд байгаа хууль ёсны програмуудыг ашиглан илрүүлэлтээс зайлсхийдэг арга юм — хаалга эвдэлгүй, жинхэнэ үнэмлэхээр нэвтэрч буй хүнтэй адил.

GravityZone PHASR шаардлагагүй, эрсдэлтэй хэрэгслийг хэрхэн тодорхойлдог вэ?

PHASR аюулын тагнуулын мэдээлэл болон машин сургалтын алгоритмаар хэрэглэгч-төхөөрөмжийн зан төлөвийг зураглаж, ашиглагддаггүй эрсдэлтэй хэрэгслийг бүтээмжид нөлөөлөхгүйгээр хязгаарлахаар тодорхойлдог.

GravityZone PHASR-ийн онцлог юу вэ?

Програмыг бүхэлд нь хаахын оронд эрсдэлтэй үйлдлийг нь л хязгаарлаж, хамгаалалтыг хэрэглэгч бүрт динамикаар тохируулдаг. Ингэснээр ашиглахад хялбар, удирдахад энгийн хэвээр үлдэнэ.

PHASR-ийг хэрхэн авах вэ?

PHASR-ийг Bitdefender GravityZone Business Security Enterprise, MDR үйлчилгээ, GravityZone Cloud MSP шийдлийн нэмэлт лицензээр, эсвэл гуравдагч этгээдийн EDR/XDR-тэй нийцтэй бие даасан бүтээгдэхүүнээр авах боломжтой.

Батлагдсан. Давтагдашгүй кибер хамгаалалт.

Танай байгууллагад тохирох шийдэл, үйлчилгээг сонгоход бид туслахад бэлэн. Бүх бүтээгдэхүүнийг үзэх

Холбогдох