GravityZone Advanced Business Security

GravityZone Advanced Business Security нь endpoint, байгууллагын сүлжээ, үүлэн системд гаднаас зөвшөөрөлгүй нэвтрэх эрсдлээс хамгаалдаг платформ. Advanced Business Security нь хиймэл оюун ухаанд суурилсан эрсдлийн шинжилгээ, зан үйлийн шинжилгээ хийж учирч болзошгүй эрсдлээс тасралтгүй хянаж хамгаалдгаараа давуу талтай.

Хамгийн энгийнээс хамгийн төвөгтэй хүртэл бүх цахим аюулаас тогтмол хамгаална.

Эх үүсвэрийг хэт их ачаалалгүйгээр нөхөн сэргээх, автоматжуулсан хариу арга хэмжээ авах, ашиглах боломжийг бүрдүүлдэг.
Endpoint болон сүлжээг халдлагаас тасралтгүй, идвэхтэй хамгаалж, эрсдэлийн шинжилгээг давхар хийдэг

Давуу талууд

Bitdefender-ийн нэгдсэн endpoint-ын хамгаалалтын хэсэг нь системд ачаалал өгөхгүй ажилладгаараа давуу талтай. IT администраторуудад хамгааллын багцыг сонгох, тохируулах боломжийг олгодог. Gravity zone нь удирдлагын нэгдсэн платформоор дамжуулан клауд орчинг үнэмлэхүй хамгаалдаг.

  • Шилдэг хамгаалалт, шилдэг үзүүлэлт

    Bitdefender нь өдөр тутмын жижиг халдлагаас эхлээд бусад сүүлийн үеийн танигдахгүй халдлага мөн ransomware-с Хамгаалахын зэрэгцээ системийг удаашируулахгүй гүйцэтгэлд хамгийн бага нөлөөг үзүүлдэг. Одоогоор бүх VBSpam шагналуудыг хүртсэн цорын ганц шийдэл бөгөөд GravityZone нь үргэлж спам илрүүлэлтээрээ өндөр үнэлэгддэг.

  • Ухаалаг сканнинг & бага нөөцийн хэрэглээ

    Унших ажиллагааг оновчтой болгож, төвлөрүүлснээр Bitdefender нь уламжлалт шийдлээс 30% илүү виртуал төхөөрөмжийг ажиллуулах боломжийг олгодог. VMware vShield драйвер дээр тулгуурладаг шийдлүүдээс ялгаатай нь Bitdefender нь аль ч виртуал орчныг хамардаг бөгөөд ачаалал тэнцвэржүүлэх чадвар, санах ой, үйл явцыг унших боломжийг олгодог.

  • Хялбар суурилуулалт ба аюулгүй байдлын менежмент

    GravityZone Advanced Business Security иж бүрэн хамгаалалт, менежментээр хангадаг. Энэ нь орчин үеийн мэдээллийн Технологийн орчинд довтолгооны бүх векторыг шийдвэрлэхэд тусладаг бөгөөд олон шийдлүүдийг удирдахад зарцуулагдах зардлыг багасгахад туслах болно. Виртуал хэрэгсэлд Linux төхөөрөмж дээр үндэслэн GravityZone консолыг 2 цагийн дотор ашиглахад бэлэн болно. Gravity zone нь Active Directory, Citrix XenServer, болон VMware vCenter, Splunk зэрэг үйлчилгээнүүдтэй интеграц хийгдсэн байдаг нь хэрэглэгчийн цаг хугацааг хэмнэж, аюулгүй байдлын процессыг хялбарчилж өгдөг.

  • Нэг агент ба нэгдсэн консол ашиглан ажиллагааны үр ашгийг дээшлүүлнэ

    Bitdefender-ийн нэгдсэн цэгийн хамгаалалтын агент нь агентийн хэт ачааллыг арилгадаг. Энэхүү бүтээгдэхүүний дизайнчлал нь хамгийн уян хатан байдлыг санал болгодог бөгөөд удирдах техникийн ажилчдад аюулгүй байдлын бодлогоо өөрсдөө тогтоох боломжийг олгодог. GravityZone нь суулгах хамгааллын багцыг автоматаар тохируулдгаараа давуу талтай GravityZone нь бодит, виртуалчлагдсан ба клауд орчинг хамгаалах аюулгүй байдлыг удирдлагын нэгдсэн платформоор хангана.

  • Цогц, зардал багатай хамгаалалт

    Bitdefender GravityZone Advanced Business Security нь байгууллагуудад бодит ба виртуал ажлын станц, сервер мөн гар утасны төхөөрөмжүүдийн найдвартай хамгаалалтыг санал болгодог. Нэмэлт төлбөр төлөхгүйгээр имэйл солилцооны хамгаалалтыг үйлчилгээндээ багтаасан.

  • Дэмжлэг

    GravityZone Advanced Business Security системийг суулгах, тохиргоо хийх болон бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www. www.Bitdefender.com/support/business/ хаягаар зочлож мөн Монгол дахь онцгой эрхт дистрибютер болох “БД Системс Эйжиа” ХХК-д хандан мэдээлэл авах боломжтой.

  • Үзүүлэлт/Системийн шаардлагууд

    GravityZone Advanced Business Security нь ширээний болон зөөврийн компьютерүүд, серверүүд, мэдээлэл солилцооны серверүүд, байгууллагын гар утаснууд – биет ба виртуал системүүдийг хамгаалдаг. Байгууллагын серверийн тоо нийт төхөөрөмжний 35% -иас бага хувийг эзлэж байх шаардлагатай.

Гол онцлог шинж чанарууд

Хиймэл оюун ухаанд суурилсан Вирусын эсрэг програм
Процесс хянагч
Дэвшилтэт Anti-Exploit
Endpoint-г удирдах
Дискний бүрэн шифрлэлт
Цахим шуудангийн хамгаалалт (нэмэлт)
Сүлжээний халдлагаас хамгаалах
Автоматаар аюулыг арилгах, хариу арга хэмжээ авах
Засварын хэрэгслүүдийн менежмент
Хариу үйлдэл ба хязгаарлалт
Ransomware хамгаалалт
Хамгийн том аюулгүй байдлын ухаалаг клауд
Ухаалаг төвлөрсөн уншилт
Бүхнийг хамрах хүрээ
Anti-Phishing ба Вэб аюулгүй байдлын шүүлтүүр

Endpoint эрсдэлийн шинжилгээ

Эрсдэлийн аналитик функц нь эрсдэлийг тасралтгүй маш хялбарханаар ангилж, эрэмбэлэх бөгөөд ингэснээр хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг.

Эрсдлийн шинжилгээ
Нөхөн
сэргээх
Дискний бүрэн
шифрлэлт
Вэб хамгаалалт
Аппликэйшн
хамгаалалт
Төхөөрөмжийн
удирдлага
Галт хана
Endpoint эрсдлийн
шинжилгээ
Урьдчилан сэргийлэлт
Гарын үсэг &
Клауд халт
Клауд хиймэл
оюун ухаан
Анти-эксплойт
Сүлжээний халдлагаас хамгаалах
Файл халдлагаас хамгаалах
И-мэйл халдлагаас хамгаалах
Илрүүлэлт ба Хариу
Процесс
хянагч
Зөвшөөрөлгүй
нэвтрэлтийг блоклох
Хязгаарлалт
хийх
Цэвэрлэх &
Устгах
Үйлдлийг
зогсоох
Буцаах
Мэдээллэх ба Нэгтгэх
Хянах самбар,
Тайлан
Мэдээлэл
өгөх
SIEM холболт
API дэмжлэг

Advanced Business Security covers нь бүх төрлийн endpoint-уудыг хамгаалдаг: биет төхөөрөмжүүд, виртуал ба клауд, аль ч хэлбэрийн endpoint:Cервер, гар утас, суурин ажлын станц. Аль ч үйлдлийн систем: Windows, Linux, Mac мөн ямар ч төрлийн виртуал платформ: VMware, Citrix, Microsoft Hyper-V, KVMe.; ямар ч хэмжээний байгууллагуудын хэдэн арваас сая хүртэлх endpoint-уудыг хамгаалах чадвартай