Заавар, алдаа засах

Email Protection: Түгээмэл асуулт хариулт

Bitdefender-ийн Email Protection (И-мэйл хамгаалалт) функц, дэмждэг и-мэйл үйлчилгээ, тохируулах алхам болон бусад чухал мэдээллийг эндээс уншина уу.

Total SecurityWindowsmacOSAndroidiOSШинэчилсэн: 2026.09.28

Энд та Bitdefender-ийн Email Protection (И-мэйл хамгаалалт) функц, дэмждэг и-мэйл үйлчилгээ, тохируулах алхам болон хэрэглэгчдэд чухал бусад сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Email Protection гэж юу вэ?

Bitdefender-ийн Email Protection функц нь та браузераар и-мэйлээ шалгах үед spam, фишинг, хортой программ болон AI hijacking төрлийн и-мэйлүүдийг илрүүлдэг. Ирж буй и-мэйлүүд ямар браузер, төхөөрөмж ашиглаж байгаагаас үл хамааран шалгагдана.

AI hijacking илрүүлэлт одоогоор Bitdefender Hub-ийн Android болон iOS платформ дээр ажилладаг бөгөөд удахгүй бусад платформ дээр нэвтэрнэ.

Email Protection нь дараах захиалгын багцуудад багтдаг нэмэлт төлбөртэй (premium) функц юм:

Видео

  • Meet Email Protection: Stop Spam, Phishing & Malicious Emails with Bitdefender

Видео заавар (YouTube)

Ямар и-мэйл үйлчилгээнүүд Email Protection-тэй хамт ажилладаг вэ?

Email Protection дараах и-мэйл үйлчилгээнүүдтэй хамт ажилладаг:

  • Gmail (gmail.com, mail.google.com, googlemail.com)
  • Outlook (outlook.com, hotmail.com, live.com, livemail.com, msn.com, windowslive.com)

Email Protection хэдэн и-мэйл хайрцаг дэмждэг вэ?

  • Гэр бүлийн захиалга (Family subscription): Гэр бүлийн гишүүн бүр 2 хүртэлх и-мэйл хайрцгаа хамгаалуулах боломжтой.
  • Хувь хүний захиалга (Individual subscription): Захиалга бүр 2 хүртэлх и-мэйл хайрцгийг хамгаална. Энэ хязгаарлалт нь Email Protection-тэй тухайн захиалгад л хамаарах бөгөөд таны Bitdefender Central хэрэглэгчийн дансанд хамаарахгүй.

Email Protection миний и-мэйл хайрцагт өмнө нь байсан халдвартай и-мэйлийг илрүүлж чадах уу?

Үгүй. Тохируулахаас өмнө таны и-мэйл хайрцагт байсан и-мэйлүүдийг энэ функц шалгадаггүй.

Тохируулсны дараа Email Protection зөвхөн шинээр ирэх и-мэйлүүдийг шалгаж эхэлнэ. Шалгалт (scan)-ын үр дүнгээс шалтгаалан шинэ и-мэйл бүр доорх зурагт үзүүлсэн шиг ногоон буюу улаан тэмдэглэгээтэй, аюулгүй эсвэл аюултай гэж тэмдэглэгдэнэ.

Bitdefender Email Protection

Аюулгүй болон аюултай тэмдэглэгээ зөвхөн веб браузерт л харагдах уу, эсвэл и-мэйл апп дээр ч харагдах уу?

Bitdefender Email Protection функцийг тохируулсны дараа аюулгүй/аюултай гэсэн тэмдэглэгээ веб браузерт харагдана. Гэхдээ Email Protection нь үндсэндээ webmail-д зориулагдсан шийдэл тул Outlook, Apple Mail, Thunderbird зэрэг и-мэйл апп дээр эдгээр тэмдэглэгээ хэр зэрэг харагдах нь өөр өөр байж болно.

Antispam ба Email Protection-ийн ялгаа юу вэ?

Bitdefender Antispam нь Mozilla Thunderbird, Microsoft Outlook зэрэг и-мэйл апптай хамт ажиллахаар зохиогдсон бөгөөд зөвхөн spam и-мэйлийг илрүүлдэг.

Харитад Email Protection нь таны веб браузерт хамгаалалт үзүүлдэг. Түүнчлэн энэ нь зөвхөн spam төдийгүй, ирж буй и-мэйл дэх бүх төрлийн кибер аюулыг илрүүлж чаддаг.

Email Protection-ийг хэрхэн тохируулах вэ?

Email Protection-ийг тохируулахын тулд дараах алхмуудыг дагана уу:

  1. Windows эсвэл Mac дээр суулгасан Bitdefender аюулгүй байдлын шийдлээ нээнэ.
  2. Protection (Хамгаалалт) > Email Protection > Get started руу орно.
  • Windows:
  • Mac:
  1. Хамгаалуулах гэж буй и-мэйл дансныхаа үйлчилгээ үзүүлэгчийг сонгоно:
  • Google Account
  • Outlook Account
  1. Sign in дарна. Нэвтрэлт таны браузерт үргэлжилнэ.
  2. Google эсвэл Outlook и-мэйл дансандаа нэвтэрч, хүсэлт болгож буй эрхийг зөвшөөрнө.
  • Google:
  • Outlook:
  1. Your email is now protected (Таны и-мэйл одоо хамгаалагдлаа) гэсэн баталгаажуулалтыг хүлээнэ.
  2. Өөр и-мэйл хайрцгийг хамгаалуулах бол Add another account дараад дээрх алхмуудыг давтана. Үгүй бол Done дарна.
Email ProtectionEmail Protection - MacEmailSign in - Bitdefender-ийн Email Protection функцБүх нүдийг сонгоод доош гүйлгэж Continue дарнаAccept дарнаDone - Bitdefender-ийн Email Protection функц

Bitdefender Email Protection-ийг хэрхэн идэвхгүй болгох вэ?

Gmail эсвэл Outlook дансны Email Protection-ийг идэвхгүй болгох, устгахын тулд компьютер дээрх Bitdefender апп эсвэл Bitdefender Central-ийг ашиглана уу:

Bitdefender апп-аас (Windows/Mac)

  1. Зүүн талын цэснээс Protection (Хамгаалалт) руу орж, Email Protection самбарыг нээнэ.
  2. Удирдах гэж буй и-мэйл дансны хажууд байгаа гурван цэгтэй цэс (⋯)-ийг дарна.
  3. Дараах сонголтуудын аль нэгийг хийнэ:
  • Pause scanning – Тухайн дансны Email Protection-ийг түр идэвхгүй болгоно. Дараа нь Resume scanning сонгож дахин идэвхжүүлж болно.
  • Remove account – Дансыг Email Protection-оос бүрмөсөн хасна. Дараа нь шаардлагатай бол өөр данс нэмж болно.
Pause scanning эсвэл Remove account

Bitdefender Central-аас (веб)

  1. https://central.bitdefender.com/ хаягаар Bitdefender Central дансандаа нэвтэрнэ.
  2. Зүүн талын цэснээс Security руу орж, Email Protection табыг нээнэ.
  3. Удирдах гэж буй и-мэйл дансны хажууд байгаа гурван цэгтэй цэс (⋯)-ийг дарна.
  4. Дараах сонголтуудын аль нэгийг хийнэ:
  • Pause scanning – Тухайн дансны Email Protection-ийг түр идэвхгүй болгоно. Дараа нь Resume scanning сонгож дахин идэвхжүүлж болно.
  • Remove account – Дансыг Email Protection-оос бүрмөсөн хасна. Дараа нь шаардлагатай бол өөр данс нэмж болно.
Central - Email protection

Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.

Энэ заавар тус болсон уу?