Заавар, алдаа засах

Mac-д зориулсан Bitdefender Antivirus-ийн хамгийн сүүлийн хувилбар аль вэ?

Энэ нийтлэлд Bitdefender Antivirus for Mac-ийн хамгийн сүүлийн шинэчлэлтийн хувилбарын дугаар, мөн програмыг гараар хэрхэн шинэчлэх талаар өгүүлнэ.

macOSШинэчилсэн: 2026.09.28

Энэхүү нийтлэл нь Bitdefender Antivirus for Mac-ийн хамгийн сүүлийн шинэчлэлттэй хамт гарсан хувилбарын мэдээллийг өгөх бөгөөд мөн таны Mac дээр суусан Bitdefender-г гараар хэрхэн шинэчлэхийг харуулна.


Bitdefender Antivirus for Mac-ийн одоогийн хувилбар

Bitdefender Antivirus for Mac нь өдөр бүр шинэчлэгдэх шаардлагатай бөгөөд өдөрт олон удаа сигнатураа (signature) шинэчилдэг. Гэвч хувилбарын дугаар өөрчлөгддөг бүтээгдэхүүний шинэчлэлт бол харьцангуй ховор тохиолддог. Эдгээр шинэчлэлт нь бүтээгдэхүүний гүйцэтгэлийг сайжруулах, шинэ боломж нэмэх, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Bitdefender Antivirus for Mac-ийн хамгийн сүүлийн хувилбарын дугаар нь 10.3.4.12 бөгөөд 2026 оны 8-р сарын 17-нд гарсан.

Анхаарах зүйл: Энэ хувилбар удах хугацаанд аажмаар тархах болно. Таны төхөөрөмж дээр боломжтой болмогц Bitdefender Antivirus for Mac нь шинэ хувилбарын давуу талыг бүрэн ашиглахын тулд системээ дахин асаахыг санал болгоно.


Гараар шинэчлэх заавар

Bitdefender бүтээгдэхүүнийхээ хувилбарын дугаарыг хэрхэн шалгах, эсвэл macOS дээрх антивирус аппликейшнийг хэрхэн шинэчлэхийг мэдэхийн тулд доорх холбогдох сонголтыг дарна уу:

Ямар хувилбарын дугаартай байгааг хэрхэн шалгах вэ

Таны Mac дээр суусан Bitdefender Antivirus for Mac аппликейшний хувилбар / build дугаарыг олж мэдэхийн тулд:

  1. Цэсийн мөр дэх Β дүрсийг дарж, «Open Main Window»-г сонгон Bitdefender Antivirus for Mac-г нээнэ.
  2. Дээд цэсийн мөрөнд Antivirus for Mac-г дарна.
  3. About Antivirus for Mac-г сонгоно.
  4. Version (Хувилбар) дугаар нь Bitdefender Antivirus for Mac-ийн доор харагдана.
Bitdefender Antivirus for Mac-ийн апп хувилбарыг шалгах

Bitdefender Antivirus for Mac-г хэрхэн шинэчлэх вэ

Автомат шинэчлэлт

Автомат шинэчлэлт нь анхдагч байдлаар идэвхжсэн байдаг. Хэрэв та интернетэд холбогдсон бөгөөд Preferences > Protection (Хамгаалалт) дотор Bitdefender Shield идэвхжсэн байвал Bitdefender Antivirus for Mac нь цаг тутамд програм хангамжийн шинэчлэлтийг шалгадаг. Шинэчлэлт илэрвэл автоматаар татагдаж, таны Mac дээр суулгагдана.

Гараар шинэчлэх

Та мөн хүссэн үедээ гараар шинэчлэлт хийж болно. Боломжтой шинэчлэлтийг шалгаж, татахын тулд идэвхтэй интернет холболт шаардлагатай. Гараар шинэчлэлт шалгахын тулд:

  1. Цэсийн мөр дэх Β дүрсийг дарж, Open Antivirus interface-г сонгон Bitdefender Antivirus for Mac-г нээнэ.
  2. Дээд цэсийн мөрөнд Actions-г дарна.
  3. Update threat information database-г сонгоно. Эсвэл Command ⌘ товч болон U товчийг зэрэг дарж хийж болно.
  4. Bitdefender шинэчлэлт байгаа эсэхийг шалгана.
  5. Шинэчлэлт байвал автоматаар татагдаж, таны Mac дээр суулгагдана. Энэ явц бага зэрэг хугацаа шаардаж болно.
  6. Бүтээгдэхүүний шинэчлэлт байгаа тохиолдолд (бүтээгдэхүүний шинэчлэлт нь апп сайжруулалт, алдаа засварыг агуулна) системийг дахин асаахыг санал болгосон цонх гарч ирнэ. Дахин асаахын тулд Restart дарах эсвэл Mac-аа гараар дахин асаана уу.

Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.

Энэ заавар тус болсон уу?