GravityZone Business Security нь ямарч тоо хэмжээний файл серверүүдийг хамгаалж, суурин болон зөөврийн компьютер, бодит болон виртуал төхөөрөмжинд зориулагдсан жижгээс дунд хүртэлх бүх байгууллагуудыг хамгаалах зорилготой юм. Business Security нь шинэ үеийн олон шатлал дээр суурилсан endpoint хамгаалалтын платформ. Байгууллагын хамгийн сайн урьдчилсан хамгаалалт, вирусын илрүүлэлт болон хязгаарлалтыг хиймэл оюун ухааныг ашиглан хянадаг.
Bitdefender-ийн нэгдсэн endpoint-ын хамгаалалтын хэсэг нь системд ачаалал өгөхгүй ажилладгаараа давуу талтай. IT администраторуудад хамгааллын багцыг сонгох, тохируулах боломжийг олгодог. Gravity zone нь удирдлагын нэгдсэн платформоор дамжуулан клауд орчинг үнэмлэхүй хамгаалдаг.
"Шилдэг гүйцэтгэл" ба "шилдэг хамгаалалт" - ын хослол нь Bitdefender-ийн хувьд маш онцгой зүйл бөгөөд 2019 онд нэр хүндтэй AV-TEST-ийн хийсэн зургаан туршилтаар эдгээр ангилалд тэргүүлсэн.