Bitdefender VPN холбогдсон үед вэбсайт руу орж чадахгүй бол яах вэ?
Bitdefender VPN холбогдсон үед тодорхой вэбсайт руу орохгүй бол VPN сервер болон протоколыг солих, эсвэл Split Tunneling ашиглах замаар шийдэж болно.
Bitdefender VPN идэвхтэй үед вэбсайт руу орж чадахгүй байгаа бол санаа зоволтгүй – асуудлыг шийдэх алхмууд бий. Энэ зөвлөмжид гурван үр дүнтэй шийдлийг харуулна: VPN серверийг солих, протоколыг солих, мөн Split Tunneling ашиглах.
Алхам 1: Өөр VPN серверт холбогдох
Зарим вэбсайт хэрэглэгчийн газарзүйн байршлаас хамааруулан хандалтыг хязгаарладаг бөгөөд үүнийг geo-blocking гэдэг. Geo-blocking нь IP хаягаар тодорхойлогддог. Тиймээс эхний алхам болгож VPN серверээ солиод шинэ IP авч, хязгаарлалтыг тойрч гарч үзнэ үү:
- Bitdefender VPN программыг нээгээд Locations (Байршлууд) товчийг дарна.
- Орохыг хүссэн вэбсайт хаагдаагүй улс орныг сонгоно. Ингэснээр та тухайн байршлаас интернэт ашиглаж байгаа мэт харагдана.
- Холболт тогтогдохыг хүлээгээд, вэбсайт руу дахин орж үзнэ.
- Хэрэв одоогийн улс орноор холбогдсон үед вэбсайт ажиллахгүй байвал, боломжтой байршлын жагсаалт дахь өөр өөр VPN серверүүдэд холбогдож үзнэ.
Аль ч VPN серверт холбогдсон ч сайт ажиллахгүй байвал дараагийн алхам руу шилжинэ.
Алхам 2: VPN протоколыг солих
Зарим вэбсайт IP хаяг, траффик илрүүлэлт, чиглүүлэлт (routing) эсвэл галт ханын (Firewall) дүрмийн ялгаанаас шалтгаалан тодорхой VPN протоколтой ажиллахгүй байж болно. Өөр протокол руу шилжих нь ийм хязгаарлалтыг тойрч гарахад тусална. Bitdefender VPN дээр протоколыг хэрхэн солихыг мэдэхийн тулд төхөөрөмжөө сонгоно уу:
Компьютер (Windows, macOS)
Windows эсвэл macOS дээрх Bitdefender VPN аппликейшн дээр VPN протоколыг солихын тулд:
- Bitdefender VPN цонхны дээд хэсэгт байрлах Settings (Тохиргоо) дээр дарна.
- Зүүн талын цэснээс Advanced (Нэмэлт тохиргоо) дээр дараад, дараа нь Protocol (Протокол) сонгоно.
- Automatic (Автомат)-ын оронд жагсаалтаас өөр протокол сонгоно.
- Боломжтой протоколууд нь суулгасан үйлдлийн систем болон VPN-ийн хувилбараас хамаарч өөр өөр байж болно.
- Bitdefender VPN-д дахин холбогдоод, вэбсайт руу дахин орж үзнэ.
- Хэрэв асуудал давтагдсаар байвал бүх боломжтой VPN протоколыг эргэн турших хүртэл дараагийн протоколоор дэс дараалан оролдоно.
Гар утас (Android, iPhone)
Android эсвэл iOS дээрх Bitdefender VPN аппликейшн дээр VPN протоколыг солихын тулд:
- Bitdefender VPN аппликейшний баруун дээд буланд байрлах хэрэглэгчийн нэр дээрээ товшино.
- Settings (Тохиргоо) цэснээс Advanced (Нэмэлт тохиргоо) > Protocol (Протокол) сонгоно.
- Automatic (Автомат)-ын оронд жагсаалтаас өөр протокол сонгоно.
- Боломжтой протоколууд нь суулгасан үйлдлийн систем болон VPN-ийн хувилбараас хамаарч өөр өөр байж болно.
- Bitdefender VPN-д дахин холбогдоод, вэбсайт руу дахин орж үзнэ.
- Хэрэв асуудал давтагдсаар байвал бүх боломжтой VPN протоколыг эргэн турших хүртэл дараагийн протоколоор дэс дараалан оролдоно.
Бүх протоколыг туршсаны дараа ч вэбсайт руу орох боломжгүй хэвээр байвал дараагийн алхам руу шилжинэ.
Алхам 3: Split Tunneling ашиглах
Split Tunneling нь тодорхой вэбсайтыг VPN холболтоос гадуур, интернэтэд шууд чиглүүлэх боломжийг олгодог. Bitdefender VPN дээр Split Tunneling функцийг хэрхэн ашиглахыг мэдэхийн тулд төхөөрөмжөө сонгоно уу:
Компьютер (Windows, macOS)
Windows эсвэл macOS дээр тодорхой сайтыг Bitdefender VPN холболтоос хасахын тулд:
- Bitdefender VPN цонхны дээд хэсэгт байрлах Settings (Тохиргоо) дээр дарна.
- Дараа нь зүүн талын цэснээс Advanced (Нэмэлт тохиргоо) сонгоод Split tunneling дээр дарна.
- Split tunneling-ийг асаана. Товчны өнгө саарал өнгөнөөс хөх өнгө рүү шилжинэ.
- Вэбсайтын хаягийг оруулаад Add website (Вэбсайт нэмэх) товчийг дарна.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
