Аюул илрүүлэх, устгах

Миний компьютер хамгаалагдаж байгаа юу? Bitdefender ажиллаж байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?

Windows компьютер дээрх Bitdefender идэвхтэй ажиллаж, таныг хамгаалж байгаа эсэхийг хэрхэн шалгахыг энэ нийтлэлээс мэдэж аваарай.

Total SecurityInternet SecurityAntivirus PlusWindowsШинэчилсэн: 2026.09.28

Миний компьютер хамгаалагдаж байгаа юу? Энэ нийтлэлд Windows компьютер дээр Bitdefender таныг кибер аюулаас хамгаалж байгаа эсэхийг хэрхэн шалгахыг харуулна.

Компьютер тань аюулаас хамгаалагдаж байгаа эсэхийг шалгах

Миний компьютер хамгаалагдаж байгаа юу? Bitdefender ажиллаж байгаа эсэхийг олж мэдье

1. Bitdefender суулгагдсан эсэхийг шалгах

Компьютер дээрээ Bitdefender суулгагдсан эсэхийг шалгахын тулд Control Panel (Удирдлагын самбар) нээж, суулгасан программын жагсаалтаас Bitdefender-ийг хайна: Start товч дээр дараад appwiz.cpl гэж бичээд гар дээрх Enter товчийг дарна. Ингэснээр компьютер дээр суулгасан бүх программын жагсаалт нээгдэнэ. Жагсаалтаас өөрийн Bitdefender бүтээгдэхүүний нэрийг хайна уу: Bitdefender Total Security, Bitdefender Internet Security, Bitdefender Antivirus Plus гэх мэт.

Хэрэв Bitdefender суулгасан программын жагсаалтад байхгүй бол — Bitdefender-ийг Windows дээр хэрхэн суулгах вэ нийтлэлийг уншина уу.

2. Bitdefender бүтээгдэхүүнийхээ хамгаалалтын төлөвийг шалгах

Bitdefender суулгагдсан гэдгийг тогтоосны дараа, одоо системийг тань хамгаалж байгаа эсэхийг мэдэхийн тулд түүний аюулгүй байдлын төлөвийг шалгацгаая.

Дэлгэц дээрх энэ товчлолыг хос дараад Bitdefender-ийн хянах самбарыг нээнэ. Bitdefender-ийн интерфейс дээр You are safe (Та аюулгүй) гэсэн мессеж харагдвал таны компьютер хамгаалагдаж байна гэсэн үг. Компьютерийн аюулгүй байдалд асуудал үүсэх үед Bitdefender-ийн интерфейсийн дээд хэсэгт харагдах төлөв улаан өнгөтэй болно. Харагдаж буй төлөв нь тухайн системд ямар асуудал тохиолдож байгааг харуулна. Асуудлыг засахын тулд илэрсэн асуудлын хажууд байрлах товчийг дарна.

Эсвэл ажлын хэсгийн (taskbar) баруун талд байрлах мэдэгдлийн бүсээс жижиг Bitdefender дүрсийг хайна уу. Энэ tray дүрсийг хос дараах эсвэл баруун товчлуураар дараад 'Show' сонголт хийвэл Bitdefender-ийн интерфейс дэлгэц дээр нээгдэнэ. Bitdefender-ийн tray дүрс нь мөн компьютерт асуудал тохиолдож байгаа эсэх, эсвэл бүтээгдэхүүн хэрхэн ажиллаж байгааг тусгай тэмдгээр харуулж мэдэгдэнэ, тухайлбал:

Bitdefender-ийн аюулгүй байдлын төлөв нь та хамгаалагдаж байгаа эсэхийг харуулж чадна

Системийн аюулгүй байдалд ямар ч асуудал байхгүй байна. Та хамгаалагдаж байна!

Системийн аюулгүй байдалд ноцтой асуудал үүссэн байна. Эдгээрийг яаралтай анхаарч, аль болох хурдан засах шаардлагатай.

Хэрэв Bitdefender огт ажиллахгүй байгаа бол tray дүрс саарал өнгөтэй харагдана. Энэ нь ихэвчлэн захиалгын хугацаа дуусахад тохиолддог. Bitdefender-ийн захиалга худалдан авахад тусламж хэрэгтэй бол bitdefender.mn-ээс худалдан авах, эсвэл Асуулт асуух хуудсаар дамжуулан дэмжлэгийн багтай холбогдоно уу.

Мөн энэ нь Bitdefender-ийн үйлчилгээ хариу өгөхгүй байх үед, эсвэл өөр алдаа Bitdefender-ийн хэвийн ажиллагаанд нөлөөлөх үед ч тохиолдож болно. Ийм тохиолдолд Windows-оо дахин асаахыг зөвлөж байна. Дахин асаасны дараа ч асуудал үргэлжилбэл Bitdefender бүтээгдэхүүнээ дахин суулгана уу.

3. Захиалгынхаа төлөвийг шалгах

Desktop дүрс эсвэл tray дүрснээс Bitdefender-ийн интерфейсийг нээгээд баруун дээд буланд байрлах данс (account) дүрс дээр дарна. Энд захиалгын мэдээллийг харах, мөн төхөөрөмжийнхөө хамгаалалтыг удирдахын тулд Bitdefender Central данс руугаа орох боломжтой.

Захиалга хугацаандаа хүчинтэй байгаа, удахгүй дуусахгүй байгаа эсэхийг шалгахын тулд захиалгын төлөвийг харна уу. Хэрэв та саяхан шинэ Bitdefender захиалга худалдан авсан бөгөөд суулгасан бүтээгдэхүүн дээр хугацаа шинэчлэгдээгүй харагдаж байвал — Bitdefender захиалгаа хэрхэн идэвхжүүлэх вэ нийтлэлийг уншина уу.

4. Windows-ийн Security and Maintenance төлөвийг шалгах

Windows Action Center-ийн Security and Maintenance функц нь антивирус хамгаалалттай эсэхийг танд мөн мэдэгдэнэ:

  • ⊞ Start товчийг дараад Control Panel гэж бичээд гар дээрх Enter товчийг дарна. Ингэснээр Control Panel дэлгэц дээр нээгдэнэ.
  • System and Security дор Review your computer's status гэдгийг дарна.
  • Security хэсгийг дарж дэлгэнэ.
  • Virus protection дор байрлах View in Windows Security холбоосыг дарна.
  • Virus & threat protection цонхонд та Bitdefender Antivirus-ийг ногоон чеклэлттэй харах ёстой.

5. Вирус илрүүлэлтийг шалгахын тулд EICAR туршилтыг хийх

European Institute for Computer Antivirus Research (EICAR) байгууллага антивирус программыг турших зориулалттай туршилтын файл боловсруулсан байдаг. EICAR туршилтын файл нь бодит байдал дээр хортой биш, харин салбарын нийтлэг зөвшилцлийн дагуу антивирус функцтэй ихэнх бүтээгдэхүүнүүд түүнийг хортой гэж илрүүлдэг бөгөөд ингэснээр хэрэглэгчид өөрсдийн хамгаалалтын шийдэл зөв тохируулагдсан эсэхийг шалгах боломжтой болдог. Bitdefender зөв ажиллаж байгаа бол EICAR туршилтыг хортой программ мэт илрүүлэх ёстой.

Халдвар үүссэн мэт дуурайлган, Bitdefender хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг шалгахын тулд:

  • Текст засварлагч, жишээ нь Windows дээрх текст файл нээх стандарт апп болох Notepad нээнэ.
  • Доорх мөрийг хуулж, текст засварлагч руу тавина.

X5O!P%@AP[4\PZX54(P^)7CC)7}$EICAR-STANDARD-ANTIVIRUS-TEST-FILE!$H+H

  • Шинэ текст файлыг eicar.com нэрээр хадгална.

Хэрэв EICAR туршилтын файлыг хадгалахад нь шууд илрүүлж, блоклож байвал энэ нь Bitdefender зөв ажиллаж байгаа, таны компьютер аюулаас идэвхтэй хамгаалагдаж байгааг илтгэнэ. Цаашид өөр юу ч хийх шаардлагагүй.

Харин, хэрэв та EICAR файлыг хадгалж чадсан, гэвч Bitdefender-ээс ямар ч сануулга ирээгүй бол таны компьютер хамгаалагдаагүй байна гэсэн үг. Ийм тохиолдолд Асуулт асуух хуудсаар дамжуулан Bitdefender Mongolia-ийн дэмжлэгийн багтай холбогдохыг зөвлөж байна.

Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.

Энэ заавар тус болсон уу?