Захиалга, Central данс

Bitdefender-ийн захиалгыг хэрхэн худалдаж аваад идэвхжүүлэх вэ?

bitdefender.mn сайтаас Bitdefender-ийн захиалга худалдан авч, QPay-ээр төлсний дараа лицензийн түлхүүрээ Bitdefender Central дээр хэрхэн идэвхжүүлэхийг тайлбарлав.

WindowsmacOSAndroidiOSШинэчилсэн: 2026.09.28

Энэхүү зааварт гэр бүл, жижиг оффисын хамгаалалтад зориулсан Bitdefender-ийн захиалгыг bitdefender.mn сайтаас хэрхэн худалдаж авах, идэвхжүүлэхийг харуулав. bitdefender.mn-ээс худалдан авахад төлбөр амжилттай баталгаажсаны дараа лицензийн түлхүүр таны и-мэйл хаяг руу илгээгддэг бөгөөд та уг түлхүүрээ Bitdefender Central дансандаа өөрөө оруулж идэвхжүүлнэ.

Bitdefender-д захиалга үүсгэхийн тулд доорх алхмуудыг дагана уу.

1-р алхам: bitdefender.mn сайтад зочлох

Гэр бүл, жижиг оффисын хамгаалалтад зориулсан бүх Bitdefender бүтээгдэхүүнийг үзэхийн тулд bitdefender.mn сайт руу орно уу.

2-р алхам: Бүтээгдэхүүнтэй танилцах

Худалдаж авахаасаа өмнө бүтээгдэхүүний онцлог, системийн шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд бүтээгдэхүүний нэр дээр дарна.

3-р алхам: Bitdefender бүтээгдэхүүнээ сонгох

Захиалгын хугацааг сонгоод (жишээ нь 1 жил), «Сагслах» товч дээр дарж үргэлжлүүлнэ.

Тэмдэглэл: Сагслахын тулд эхлээд bitdefender.mn дээр бүртгэлтэй байх шаардлагатай.

4-р алхам: Сагс дахь мэдээллээ бөглөх

Бүтээгдэхүүнээ Сагс-андаа нэмсний дараа дараах мэдээллийг бөглөнө:

  • Тоо ширхэг
  • Promo код (байвал, заавал биш)
  • И-Баримт хүлээн авагчийн төрөл: Хувь хүн эсвэл Байгууллага (ТТД-тай)

5-р алхам: Төлбөрөө төлөх

  • «QPay-ээр төлөх» товч дээр дарна.
  • Гарч ирсэн QR кодыг банкныхаа апп-аар уншуулж, төлбөрөө төлнө.
  • Төлбөр автоматаар шалгагдана.

6-р алхам: Лицензийн түлхүүрээ хүлээн авах, идэвхжүүлэх

Төлбөр баталгаажмагц дэлгэцэнд «Төлбөр амжилттай» гэсэн мессеж харагдана. Дараа нь лицензийн түлхүүр болон PDF сертификат агуулсан «Таны Bitdefender лиценз» гарчигтай и-мэйл no-reply@bitdefender.mn-ээс ирнэ.

  • Худалдаж авсан бүх лицензээ Худалдаж авсан бүтээгдэхүүн хуудсанд, төлбөрийн төлвийг Гүйлгээний түүх хуудсанд шалгаж болно.
  • Түлхүүрээ Bitdefender Central данс руугаа орж, идэвхжүүлнэ үү. Bitdefender Central дээр захиалгаа идэвхжүүлэх, төхөөрөмж нэмэх алхмууд эх нийтлэлийнхтэй ижил хэвээр байна.
Анхаар: bitdefender.mn дээрх төлбөр нэг удаагийнх (QPay) бөгөөд карт хадгалдаггүй тул захиалга автоматаар сунгагддаггүй. Захиалгаа сунгахдаа шинэ лиценз худалдаж аваад Bitdefender Central дээрээ шинэ түлхүүрээ оруулна уу.

Дараа нь юу хийх вэ?

Одоо та Bitdefender-ийг төхөөрөмж дээрээ суулгаж болно. Bitdefender Central-ийн хяналтын самбар дээр Install Bitdefender Products (Bitdefender бүтээгдэхүүн суулгах) товч дээр дарж, дэлгэц дээрх зааврыг дагана уу.

Install Bitdefender products

Асуулт байвал Асуулт асуух хуудаснаас бидэнтэй холбогдоно уу.

Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.

Энэ заавар тус болсон уу?