Захиалга, Central данс

Bitdefender Central данс дахь и-мэйл хаягаа хэрхэн солих вэ?

Bitdefender Central дансныхаа и-мэйл хаягийг өөрчлөх алхмуудыг энд заасан болно.

WindowsmacOSAndroidiOSШинэчилсэн: 2026.09.28

Та Bitdefender Central account-тайгаа холбоотой и-мэйл хаягийг хүссэн үедээ өөрчлөх боломжтой. Шинэ и-мэйл үйлчилгээ рүү шилжиж байгаа, шинэ и-мэйл хаягтай болсон, ажлын болон хувийн и-мэйлээ тусад нь ашиглах гэх мэт шалтгаанаар Bitdefender Central данснаасаа и-мэйл хаягаа солих шаардлага гарч болно. Түүнчлэн и-мэйл хаягаа шинэчилснээр Bitdefender-ээс ирэх чухал мэдээлэл, аюулгүй байдлын шинэчлэлтийг цаг тухайд нь хүлээн авах боломжтой болно.

И-мэйл хаягаа солихоосоо өмнө дараах зүйлсийг анхаарна уу:

  • Ашиглагдаагүй и-мэйл байх ёстой: Шинэ и-мэйл хаяг өөр Bitdefender Central данстай холбоотой байж болохгүй, эс тэгвэл зөрчил үүснэ. Ийм тохиолдолд “An account with this email already exists!” гэсэн алдааны мессеж гарна.
  • Бодит и-мэйл байх ёстой: Хуурамч и-мэйл хаяг руу солих боломжгүй. Шинэ и-мэйл хаяг руу илгээсэн холбоос дээр дарж баталгаажуулах шаардлагатай.
  • Захиалга шилжинэ: Bitdefender Central дансны и-мэйл хаягийг солиход одоо байгаа бүх захиалга, үйлчилгээ шинэ данс руу шилжинэ. Солилт хийгдэж дуусмагц таны идэвхтэй бүх захиалга шинэ и-мэйл хаягтай холбогдоно.

1-р алхам: Bitdefender Central-д нэвтрэх

  • Bitdefender Central-ийн вэбсайт руу орно уу: https://central.bitdefender.com/
  • Одоогийн и-мэйл хаяг, нууц үгээ оруулж Bitdefender дансандаа нэвтэрнэ.

2-р алхам: Bitdefender Account хэсэг рүү орох

  • Нэвтэрсний дараа хуудасны баруун дээд буланд байрлах хэрэглэгчийн нэр эсвэл профайл дүрс дээр дарна.
  • Цэснээс “Bitdefender Account”-г сонгоно. Bitdefender Account хуудас шинэ таб дээр нээгдэнэ.
Bitdefender Central-ийн и-мэйл хаяг солих
Хэрэв “Bitdefender Account” хэсэг нээгдэхгүй, эсвэл нэвтрэх хуудас руу дахин дахин буцаж байвал https://account.bitdefender.com/ хаягаар шууд орж, Bitdefender дансаараа тэндээс нэвтэрнэ үү.

3-р алхам: Personal information хэсэг рүү орох

  • “Personal information” таб дотор “Email address” хэсэгт дарна.
Bitdefender Central-ийн и-мэйл хаяг солих

4-р алхам: И-мэйл хаягаа солих

  • “New email” талбарт шинэ и-мэйл хаягаа оруулна.
  • CHANGE EMAIL товч дээр дарна.
Bitdefender Central-ийн и-мэйл хаяг солих

5-р алхам: Шинэ и-мэйл хаягаа баталгаажуулах

  • Bitdefender таны оруулсан шинэ и-мэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ.
  • Bitdefender-ээс ирсэн и-мэйлийг нээгээд, баталгаажуулах товч дээр дарж шинэ и-мэйл хаягаа баталгаажуулна.

Битдефендер Central дансны и-мэйл хаягаа солих нь ийм л энгийн!

Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.

Энэ заавар тус болсон уу?