Bitdefender Central дансанд байгаа төхөөрөмжийг хэрхэн устгах вэ?
Bitdefender Central дансны My Devices хэсгээс идэвхгүй болсон төхөөрөмжийг устгаж, төхөөрөмжийн эрхийг чөлөөлөх аргыг тайлбарлана.
Дараах тохиолдолд төхөөрөмжийн эрхийг чөлөөлөхийн тулд захиалгаас төхөөрөмжийг устгаж болно:
- Тухайн төхөөрөмж танд байхгүй болсон.
- Төхөөрөмж ажиллахаа больсон эсвэл идэвхгүй болсон.
- Тухайн төхөөрөмжийг Bitdefender Central данстай холбоотой байлгахыг хүсэхгүй байгаа.
Хэрэв тодорхой төхөөрөмжийг цаашид ашиглахгүй бол Bitdefender Central-ийн My Devices хэсгээс устгаж болно.
Bitdefender Central-аас төхөөрөмж устгах
- https://central.bitdefender.com/ хаягт орж, и-мэйл хаяг, нууц үгээ ашиглан нэвтэрнэ.
- Зүүн талын цэснээс MyDevices-ийг дарна.
- Хэрэв танд Bitdefender Family багц байгаа бол Family Devices-ийг дарна.
- Эсвэл Bitdefender Ultimate Small Business Security ашигладаг бол Business Devices-ийг дарна.
- Устгах гэж буй төхөөрөмж дээрх View details эсвэл View issues товчийг дарна.
- Хуудасны баруун дээд буланд байрлах Remove товчийг дарна.
- Үйлдлийг баталгаажуулахын тулд дахин Remove-ийг сонгоно.
Төхөөрөмжийг устгасны дараа таны захиалгад боломжтой төхөөрөмжийн эрхийн тоо удалгүй шинэчлэгдэнэ.
Видео заавар
Доорх анимаци нь Bitdefender Central данснаас төхөөрөмж хэрхэн устгахыг харуулж байна.
Устгасан төхөөрөмжөөс Bitdefender-ийг устгах (uninstall)
Bitdefender Central-аас төхөөрөмжийг устгах нь тухайн төхөөрөмж дээрх Bitdefender программыг устгахгүй.
Хэрэв та Bitdefender программыг мөн устгахыг хүсвэл дараах холбогдох зааврыг дагана уу:
- Windows: энэ нийтлэлийн алхмуудыг дагана уу.
- Mac: Bitdefender Antivirus for Mac-ийг устгахын тулд энэ нийтлэлийн зааврыг дагана уу.
- Android: Bitdefender Mobile Security for Android-ийг устгахын тулд энэ нийтлэлийн зааврыг дагана уу.
- iPhone/iPad (iOS): Bitdefender Mobile Security for iOS-ийг устгахын тулд энэ нийтлэлийн зааврыг дагана уу.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
