Bitdefender App дээр бүх аюулгүй байдлын модулийг ажиллуулахыг хэрхэн зөвшөөрөх вэ?
Mac дээрх Bitdefender-ийг бүх аюулгүй байдлын модулийг ажиллуулж, кибер аюулаас бүрэн хамгаалуулахын тулд шаардлагатай зөвшөөрлийг хэрхэн олгохыг заана.
Энэ зааварт Bitdefender App нь таны Mac-ийг бүх кибер аюулаас бүрэн хамгаалж чадахын тулд бүх аюулгүй байдлын модулийг ажиллуулахыг хэрхэн зөвшөөрөхийг тайлбарлана. Mac дээрээ Bitdefender суулгасны дараа дараах анхааруулгыг харж болно:
Critical permission missing
Your device’s protection is limited due to missing permissions. Allow them now to restore full protection.
Allow товч дээр дарахад Bitdefender нь Allow all security modules to run (Бүх аюулгүй байдлын модулийг ажиллуулахыг зөвшөөрөх) гэсэн мессежийг харуулж болно.
Хортой үйл ажиллагааг илрүүлэхэд туслахын тулд Bitdefender-ийн аюулгүй байдлын өргөтгөл (extension) нь дэвсгэр горимд ажиллаж, таны Mac дээрх системийн үйл явдлуудыг хянадаг. Доор өөрийн macOS хувилбарт тохирох алхмуудыг дагана уу. Ямар macOS суулгагдсан бэ?
macOS Tahoe (26)
- “Open System Settings” дээр дарна.
- Шинэ цонхны баруун талд доош гүйлгэж “Extensions” хэсэг рүү очно.
- “By Category”-аар шүүгээд, “Endpoint Security Extensions”-ийн хажуугийн мэдээллийн дүрс дээр дарна.
- “Bitdefender Agent”-ыг асаана.
- Асуувал өөрийн Mac нууц үг-ээ оруулж, OK дараад, “Done” дарна.
macOS Sequoia (15)
- “Open System Settings” дээр дарна.
- Шинэ цонхны баруун талд доош гүйлгэж “Extensions” хэсэг рүү очоод, “Endpoint Security Extensions”-ийн хажуугийн мэдээллийн дүрс дээр дарна.
- “Bitdefender Agent”-ыг асаана.
- Асуувал өөрийн Mac нууц үг-ээ оруулж, OK дараад, “Done” дарна.
macOS Sonoma (14) - Ventura (13)
- “Open System Settings” дээр дарна.
- Шинэ цонхны баруун талд доош гүйлгэж “Security” хэсэг рүү очоод “Allow” дээр дарна.
- Асуувал өөрийн Mac нууц үг-ээ оруулж, “Modify settings” дээр дарна.
macOS Monterey (12)
- “Open System Settings” дээр дарна.
- Шинэ цонхны зүүн доод буланд байгаа цоожны дүрс дээр дарж, нууц үгээ оруулан цоожийг онгойлгоно.
- Асуувал өөрийн Mac нууц үг-ээ оруулж, “Unlock” дээр дарна.
- Баруун доод буланд байгаа “Allow” дээр дарна.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
