Bitdefender-ийг өөр төхөөрөмж дээр хэрхэн суулгах вэ: дахин суулгах, шилжүүлэх эсвэл нэмэлт төхөөрөмж хамгаалах
Bitdefender-ийг өөр төхөөрөмж дээр суулгах, дахин суулгах, эсвэл шинэ төхөөрөмж рүү шилжүүлэх алхам алхмаар заавар.
Bitdefender-ийг өөр төхөөрөмж дээр суулгахыг хүсэж байна уу? Одоогийн төхөөрөмжөө reset хийгээд дахин суулгах шаардлагатай болсон уу, эсвэл шинэ төхөөрөмж рүү шилжсэн, эсвэл зүгээр нэмэлт төхөөрөмжөө хамгаалах гэж байна уу — эдгээр бүх тохиолдолд туслах алхам алхмаар заавар доор байна. Bitdefender-ийг сонгосны дараа хийх хамгийн чухал зүйл бол таны захиалгад хамрагдсан бүх төхөөрөмж дээр хамгаалалт суулгах явдал юм. Учир нь энэ бол аюулгүй бус ертөнцөд аюулгүй байхын тухай асуудал. Хакерууд халдахаас түрүүлж төхөөрөмжөө хамгаалах нь хамгийн сайн арга юм.
ВИДЕО – Bitdefender-ийг өөр төхөөрөмж дээр хэрхэн суулгах вэ
Таны нөхцөл байдалд тохирох хэсгийг дарж дэлгэрэнгүй үзнэ үү:
Надад олон төхөөрөмж бий. Bitdefender-ийг өөр төхөөрөмж дээр хэрхэн суулгах вэ?
Захиалгад Windows компьютер, Mac, Android эсвэл iOS ажилладаг ухаалаг утас, таблет, эсвэл эдгээрийн бүгдийг хамгаалах хязгаарлагдмал тооны төхөөрөмжийн эрх багтдаг. Хэрэв таны Bitdefender захиалга 1-ээс олон төхөөрөмж хамардаг бол та Bitdefender Central дансаа ашиглан нэмэлт төхөөрөмж хамгаалах боломжтой.
- https://central.bitdefender.com хаяг руу орж, Bitdefender Central данс руугаа нэвтэрнэ.
- Bitdefender Central-ийн нүүр хуудсан дээр Install Bitdefender Products (Bitdefender бүтээгдэхүүн суулгах) товчийг дарна.
- Таны Bitdefender захиалгын бүтээгдэхүүнүүдийг харуулсан цонх нээгдэнэ. Энэ цонхонд, хүссэн апп (Security, VPN гэх мэт)-ийн хажууд байгаа Install on another device (Өөр төхөөрөмж дээр суулгах) товчийг дарна.
- Тэмдэглэл: Тухайн апп таны хамгаалах гэж буй төхөөрөмжтэй нийцтэй эсэхийг апп-ийн тайлбараас шалгана уу.
- Танд хоёр сонголт харагдана: Download (Татах) эсвэл Protect other devices (Бусад төхөөрөмж хамгаалах).
A. Одоогийн төхөөрөмж тань нийцтэй бол Download-ийг дарж Bitdefender-ийг тухайн төхөөрөмж дээр шууд суулгана. Дараа нь дэлгэц дээр гарч ирэх зааврыг дагаж суулгалтыг дуусгана. Зурагтай дэлгэрэнгүй заавартай танилцахыг хүсвэл дараах холбоосуудыг ашиглана уу:
B. Татах холбоосыг QR код, и-мэйл эсвэл шууд мессежээр өөр төхөөрөмж рүү илгээхийн тулд Protect other devices-ийг дарна.
- QR код: Ухаалаг утас эсвэл таблетынхаа камерыг ашиглан QR кодыг уншуулна.
- Copy link (Холбоос хуулах): Татах холбоосыг санах ойд хуулж, шууд мессежээр хуваалцана.
- Email link (И-мэйлээр илгээх): Хүчинтэй и-мэйл хаяг оруулж холбоосыг ямар ч төхөөрөмж рүү илгээнэ.
Хамгаалах гэж буй төхөөрөмж дээрээ холбоосыг нээж, Bitdefender-ийг суулгахын тулд Download Bitdefender [апп-ийн нэр] товчийг дарна. Татах холбоос 24 цагийн дараа хүчингүй болно, харин та шаардлагатай бол Bitdefender Central дансандаа шинэ холбоос үүсгэж болно.
Зурагтай дэлгэрэнгүй заавартай танилцахыг хүсвэл дараах холбоосуудыг ашиглана уу:
Би төхөөрөмжөө reset хийсэн. Ижил төхөөрөмж дээр Bitdefender-ийг хэрхэн дахин суулгах вэ?
Хэрэв та үйлдлийн системээ форматлах эсвэл reset хийхээс өөр аргагүй болж, дараа нь ижил төхөөрөмж дээр Bitdefender-ийг дахин суулгах бол энэ нь лицензийн үүднээс хоёр дахь төхөөрөмж гэж тооцогдохгүй.
Bitdefender-ийг дахин суулгахын тулд зурагтай дараах заврыг дагана уу:
Би төхөөрөмжөө сольсон. Bitdefender-ийг шинэ төхөөрөмж рүү хэрхэн шилжүүлэх вэ?
- Хамгийн түрүүнд, хэрэв хуучин төхөөрөмжөө цаашид ашиглахгүй бол, түүний эзэлж байгаа төхөөрөмжийн эрхийг чөлөөлөхийн тулд Bitdefender дансаасаа хасна. Манай Bitdefender Central дансанд төхөөрөмж хэрхэн хасах зааврыг дагана уу.
- Үүний дараа шинэ төхөөрөмжөө хамгаалахын тулд зурагтай дараах заврыг дагана уу:
Энэхүү зааврын алхмуудыг дуусгасны дараа Bitdefender таны өөр төхөөрөмж дээр суулгагдсан байх болно.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
