Идэвхжүүлэх, суулгах

«Communication failure» алдааг хэрхэн засах вэ?

«Communication failure. Communication with Bitdefender App Service failed to be initiated» алдааг засах, мөн суулгах явц «Preparing Bitdefender Security» дээр зогсох асуудлыг шийдэх аргыг энд харуулна.

WindowsШинэчилсэн: 2026.09.28

Зарим хэрэглэгчид Bitdefender-ийн интерфейс зөв нээгдэхэд саад учруулдаг дараах алдааг тааралддаг: “Communication failure. Communication with Bitdefender App Service failed to be initiated.” Үүнээс гадна, Bitdefender-ийг дахин суулгах гэхэд суулгах явц “Preparing Bitdefender Security” гэсэн дэлгэц дээр зогсоод цааш явахгүй байх тохиолдол ч бий.

Communication failure. Communication with Bitdefender App Service failed to be initiated.Preparing Bitdefender Security

Шалтгаан

Энэ асуудал нь тодорхой сертификат, ялангуяа DigiCert Trusted G4 сертификаттай холбоотой бөгөөд Bitdefender-ийн хамгаалалтыг асаахаас өмнө энэ сертификат суусан байх шаардлагатай. Энэ сертификат байхгүй эсвэл буруу тохируулагдсан үед Bitdefender программ болон түүний үйлчилгээнүүдийн хоорондын харилцаа тасалдаж, “Communication failure” алдаа гардаг.

Санал болгож буй шийдэл

Энэ асуудлыг Microsoft-д мэдэгдсэн бөгөөд ирээдүйн шинэчлэлтүүдэд бүрмөсөн засагдана гэж хүлээж байна. Харин одоогоор дараах алхмуудыг хийж болно:

Алхам 1: Root сертификатын автомат шинэчлэлтийг идэвхжүүлэх

Windows administrator (админ) эрх бүхий бүртгэлээр компьютертоо нэвтэрсний дараа:

  1. Start цэс ( ⊞ ) дээр дарж, gpedit.msc гэж бичээд гар дээрх Enter товчийг дарна.
gpedit.msc
  1. Windows зөвшөөрөл асуувал “Yes” / “Continue” дээр дарж үргэлжлүүлнэ.
  1. Local Group Policy Editor цонх нээгдэнэ. Computer Configuration хэсэгт Administrative Templates дээр хоёр товшино.
Administrative Templates
  1. Administrative Templates хэсгийг дэлгэсний дараа System дээр хоёр товшино.
System
  1. System дотор доош гүйлгэж Internet Communication Management гэдгийг олоод хоёр товшино.
Internet Communication Management
  1. Internet Communication settings дээр хоёр товшсоны дараа цонхны баруун талд байгаа Turn off Automatic Root Certificates Update гэсэн зүйл дээр хоёр товшино.
Internet Communication settings
  1. Disabled гэдгийг сонгоод, өөрчлөлтийг хадгалахын тулд OK дарна.
Disabled
  1. Өөрчлөлтийг хийсний дараа Local Group Policy Editor цонхыг хаана.

Алхам 2: Windows-ийг шинэчлэх

Хамгийн сүүлийн үеийн засвар, шинэчлэлтүүдийг авахын тулд боломжтой бүх Windows шинэчлэлтийг суулгана уу.

Алхам 3: Bitdefender-ийг дахин суулгах

Эцсийн алхам бол Bitdefender программыг дахин суулгаж үзэх явдал юм.

Дээрх зааврыг дагаснаар та Bitdefender-ийн хамгаалалтын шийдэл зөв ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.

Энэ заавар тус болсон уу?