Миний Mac компьютер Bitdefender Antivirus for Mac-ийн Системийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?
Энэ нийтлэлд Bitdefender Antivirus for Mac-ийг суулгаж, ашиглахад шаардлагатай Системийн шаардлагыг жагсаасан бөгөөд таны Mac-ийн техникийн үзүүлэлтийг хэрхэн шалгахыг алхам алхмаар зааж өгнө.
Bitdefender Antivirus for Mac-ийг суулгахаасаа өмнө төхөөрөмж тань системийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгасан нь дээр. Хэрэв таны Mac бүх системийн шаардлага-ыг хангахгүй бол Antivirus for Mac суулгагдахгүй, эсвэл суулгагдсан ч зөв ажиллахгүй бөгөөд систем удаашрах, тогтворгүй ажиллах шалтгаан болно.
Bitdefender Antivirus for Mac-ийн Системийн шаардлага
Bitdefender Antivirus for Mac-ийг амжилттай суулгаж, тохируулахын тулд таны төхөөрөмж дараах шаардлагыг хангасан байх ёстой:
- Үйлдлийн систем: macOS Yosemite (10.10) болон түүнээс хойшхи хувилбарууд
- Хатуу дискний хоосон зай: 1 GB хоосон зай
- Дэмжигдсэн хөтчүүд: Web Protection (Вэб хамгаалалт) нь Safari, Firefox, Chrome дээр ажиллана
- Bitdefender VPN-ийг зөвхөн macOS Sierra (10.12) буюу түүнээс хойшхи хувилбартай төхөөрөмж дээр суулгах боломжтой.
Mac-ийн техникийн үзүүлэлтийг хэрхэн олох вэ
Энэ хэсэгт таны Mac нь iMac, Mac mini, MacBook Pro эсвэл macOS ажиллуулдаг өөр ямар нэгэн Apple компьютер байсан ч, тухайн төхөөрөмжийн техник хангамж болон программ хангамжийн үзүүлэлтийг хэрхэн шалгахыг алхам алхмаар харуулна. Таны Mac нь Bitdefender Antivirus for Mac-ийг ажиллуулах системийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг мэдэхийн тулд дараах алхмуудыг дагана уу:
- Дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Apple лого дээр дараад цэснээс About This Mac-ийг сонгоно.
- Overview таб нь macOS-ийн нэрийг хувилбарын дугаартай нь хамт харуулна. Жишээ нь macOS Big Sur Version 11.6.
- Storage таб дээр macOS дээр хэдэн хоосон зай байгааг харж болно.
Хэрэв таны Mac Bitdefender Antivirus for Mac-тай нийцэж байгаа бол суулгах ажиллагааг үргэлжлүүлж болно.
Видео заавар
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
