Үнэгүй · Бүртгэл шаардахгүй · Монгол хэлээр
Таны мэдээлэл алдагдсан уу?
Дэлхийн хамгийн том алдагдлын сангаас и-мэйлээ хэдхэн секундэд шалгаарай.
Энэ хаягийг ашиглах эрхтэй гэдгээ баталж, Худалдааны нөхцөл, Нууцлалын бодлого-ыг зөвшөөрч байна. Шалгасан хаягийг бид хадгалахгүй.
- 1И-мэйлээ бичнэ
- 2Алдагдлын сангаас хайна
- 3Дүн, зөвлөгөөгөө авна
Trusted. Always.
Зөвхөн тоо биш — алдагдал бүрийг тайлбарлана
Хаягийн эзэн гэдгээ баталгаажуулбал алдагдал бүрийн талаар дэлгэрэнгүй монголоор харна.
- Аль сайтаас, хэзээ — алдагдсан сайтын нэр, огноо
- Юу алдагдсан — нууц үг, утас, нэр, IP хаяг, байршил
- Хортой програм — төхөөрөмжөөс тань нууц үг хулгайлагдсан эсэх (stealer log)
- Юу хийх вэ — алдагдал бүрт тохирсон зөвлөгөө
Canva дизайны сайт хакерт өртөж, хэрэглэгчдийн и-мэйл, нэр, хот, кодлогдсон нууц үг алдагдсан.
- Нууц үг
- И-мэйл
- Нэр
- Хэрэглэгчийн нэр
- Байршил
Мэдээлэл алдагдвал юу хийх вэ?
Мэдээлэл тань алдагдсан ч шуурхай арга хэмжээ авбал хакерууд ашиглаж чадахгүй.
Бүх нууц үгээ солих
Зөвхөн алдагдсан бүртгэлийнхээ биш, ижил нууц үг ашигласан бүх бүртгэлээ.
Давтагдашгүй, хүчтэй нууц үг
Bitdefender SecurePass хүчтэй нууц үг үүсгэж, бүх бүртгэлийн нууц үгийг тань шифрлэн хадгална.
Хоёр шатлалт баталгаажуулалт
Gmail, Facebook, банкны апп дээрээ асаавал нууц үг алдагдсан ч хэн ч нэвтэрч чадахгүй.
Төхөөрөмжөө шалгах
Хортой програм нууц үгийг тань хулгайлж болно. Total Security-ээр компьютер, утсаа бүрэн шалгаарай.
Bitdefender-ээр бүрэн хамгаалагдаарай
Total Security
Вирус, ransomware, фишинг, залилангаас бүх төхөөрөмжөө хамгаална. Нууц үг хулгайлдаг хортой програмыг ч илрүүлнэ.
SecurePass
Хүчтэй нууц үг үүсгэж, бүх бүртгэлийнхээ нууц үгийг нэг дор шифрлэн хадгална. Нэг л нууц үг санахад хангалттай.
Түгээмэл асуулт
Мэдээлэл алдагдал гэж юу вэ?
Компани, сайт хакерт өртөж хэрэглэгчдийн и-мэйл, нууц үг зэрэг мэдээлэл гадагш гарахыг хэлнэ. Хакерууд ийм мэдээллийг худалдаалж, бусад бүртгэлд тань нэвтрэхийг оролддог.
Stealer log гэж юу вэ?
Компьютер, утсанд суусан хортой програм хөтөчид хадгалсан нэвтрэх нэр, нууц үгийг хулгайлж цуглуулсан жагсаалт. Ийм жагсаалтад орсон бол төхөөрөмж тань хортой програмтай байж болзошгүй.
Та миний и-мэйлийг хадгалах уу?
Үгүй. Шалгасан хаягийг хадгалахгүй, зар сурталчилгааны хэмжилтэд ч дамжуулахгүй.
Алдагдсан нууц үгээ эндээс харж болох уу?
Үгүй. Бид алдагдсан нууц үгийг хэзээ ч харуулахгүй, хадгалахгүй. Аль бүртгэлийн нууц үгээ солих ёстойг л хэлнэ.
Яагаад алдагдсан сайтуудын нэрийг шууд харуулахгүй байна вэ?
Хэн ч бусдын хаягийг бичиж болох тул дэлгэрэнгүйг зөвхөн хаягийн эзэнд харуулна. Google-ээр эсвэл и-мэйлд ирсэн кодоор тэр хаягаараа нэвтэрч баталгаажуулна.
Хэдэн удаа шалгаж болох вэ?
Нэвтрээгүй бол өдөрт нэг хаяг. Бүртгэлтэй бол өөрийн хаягаа хүссэн үедээ, бусдын хаягийг 15 хоногт нэг; Bitdefender худалдан авсан бол 2 хоногт нэг.
Мэдээлэл хаанаас ирдэг вэ?
2013 оноос хойш ажиллаж буй дэлхийн хамгийн том нээлттэй алдагдлын сан Have I Been Pwned-аас. Шинэ алдагдал нэмэгдэхэд үр дүн автоматаар шинэчлэгдэнэ.
Алдагдлын мэдээллийг Have I Been Pwned өгдөг (CC BY 4.0).Шалгагчийг BD Systems Asia ХХК ажиллуулдаг.
