Bitdefender Rescue Environment-ийг хэрхэн ашиглах вэ?
Windows ажиллаж байх хугацаанд арилгах боломжгүй хортой программыг устгахын тулд Bitdefender Rescue Environment-ийг хэрхэн ашиглахыг тайлбарлана.
Rescue Environment нь Windows ажиллаж байх хугацаанд цэвэрлэх боломжгүй тогтвортой хортой программыг илрүүлж, устгах зориулалттай Bitdefender-ийн аюулгүй байдлын онцлог юм. Зарим дэвшилтэт аюулууд системийн хууль ёсны процессуудын дунд нуугдаж, энгийн үед илрүүлж, устгахад маш хэцүү байдаг. Жишээ нь, Rootkits нь Windows эхлэхээс өмнө ачаалж, өөрийгөө нуухаар тусгайлан зохион бүтээгдсэн байдаг. Эдгээр аюулыг үр дүнтэй арилгахын тулд үйлдлийн систем ачаалахаас өмнө системийг шалгах шаардлагатай – энэ үед Rescue Environment хэрэг болно.
Rescue Environment-ийг хэрхэн нээх вэ
Bitdefender аюул илрүүлсэн үед Rescue Environment-руу дахин асаах
Bitdefender Windows ажиллаж байх хугацаанд устгах боломжгүй аюул илрүүлсэн тохиолдолд танаас Rescue Environment-руу дахин асаахыг автоматаар хүснэ.
- Bitdefender шалгалт (scan) дууссаны дараа Reboot in Rescue Environment-г дарна.
- Таны компьютер автоматаар дахин асна.
- Bitdefender Rescue Environment-ийг ачаалж, системийг шалгаж эхэлнэ.
- Шалгалт дуусмагц илрүүлсэн аюулуудыг автоматаар устгана.
Энэ нь Rescue Environment ашиглах хамгийн хялбар бөгөөд түгээмэл арга юм.
Bitdefender тохиргооноос Rescue Environment-ийг нээх
Та Bitdefender-ийн интерфейсээс шууд Rescue Environment-ийг эхлүүлэх боломжтой.
- Bitdefender-ийг нээж, зүүн талын цэснээс Protection (Хамгаалалт) руу орно.
- Antivirus хэсэгт Open-г дарна.
- Scans таб руу орно.
- Rescue Environment-ийн дэргэдэх Open-г дарна.
- Restart-г сонгож баталгаажуулна. Таны компьютер шууд Rescue Environment-руу дахин асна.
Шалгалт автоматаар эхэлнэ. Аюул илэрсэн тохиолдолд дэлгэц дээрх зааврыг дагаж устгана.
Rescue Environment-ээс хэрхэн гарах вэ
Bitdefender Rescue Environment-ээс гарч Windows-руу буцах хоёр энгийн арга бий:
Rescue Environment шалгалт дууссаны дараа
- Шалгалтын үр дүнгийн дэлгэц дээрх Close товчийг дарна.
- Таны компьютер дахин асаж, Windows-руу хэвийн ачаалагдана.
Rescue Environment шалгалтыг зогсоох
- Rescue Environment шалгалтыг хүссэн үедээ зогсоож болно.
- Баталгаажуулахын тулд Yes-г дарна.
- Rescue Environment шалгалт цуцлагдсаны дараа Close товчийг дарна.
- Компьютер автоматаар дахин асаж, Windows ачаалагдана.
Bitdefender Rescue Environment ашиглах нь тогтвортой, илрүүлэхэд хэцүү Windows хортой программыг аюулгүйгээр устгаж, таны системийн аюулгүй байдлыг сэргээхэд тусална.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
