Идэвхжүүлэх, суулгах

Bitdefender Ultimate Small Business Security-ээс багийн гишүүнийг хэрхэн хасах вэ?

Бизнес эзэмшигч болон аюулгүй байдлын админ Bitdefender Ultimate Small Business Security захиалгаас багийн гишүүнийг хэрхэн хасах талаар энэ нийтлэлээс мэдэх боломжтой.

WindowsmacOSAndroidiOSШинэчилсэн: 2026.09.28

Энэ гарын авлага нь бизнес эзэмшигч эсвэл аюулгүй байдлын админ Bitdefender Ultimate Small Business Security захиалгаас багийн гишүүнийг хэрхэн хасах талаар тайлбарлана. Хасагдсаны дараа тухайн гишүүний аюулгүй байдлын багц дахь эрх цуцлагдаж, тэдний төхөөрөмжүүд цаашид хамгаалагдахгүй болно.

1. Bitdefender Central-д нэвтрэх

  1. https://central.bitdefender.com хаягт орно.
  2. Bitdefender Ultimate Small Business Security-г идэвхжүүлэхдээ ашигласан имэйл, нууц үгээрээ нэвтэрнэ.

2. Business Space (Бизнесийн орчин) руу шилжих

  1. Нэвтэрсний дараа Bitdefender Central-ийн хяналтын самбарын баруун дээд буланг шалгана.
  2. Хэрэв тэнд Personal Space (Хувийн орчин) гэж бичигдсэн бол хэрэглэгчийн нэр дээрээ дарж, дараа нь Switch товчийг дарж Bitdefender Ultimate Small Business Security захиалга идэвхтэй байгаа Business Space (Бизнесийн орчин) сонгоно.
  • Хэрэв танд нэгээс олон бизнесийн орчин байгаа бол жагсаалтаас хүссэнээ сонгоно.
Бизнесийн орчин руу шилжих

3. My Subscriptions (Миний захиалгууд) хэсгийг нээх

  • Бизнесийн орчин руу шилжсэний дараа зүүн талын цэснээс My Subscriptions (Миний захиалгууд) дээр дарна.
Миний захиалгууд

4. Багийн гишүүнийг хасах

  1. My Subscriptions хэсгийг нээсний дараа Bitdefender Ultimate Small Business Security самбар дээрх Edit members товчийг дарна.
  2. Хамтын багцаас хасах ажилтныг олоод Remove дээр дарна.
  3. Асуусан асуултуудад хариулаад, баталгаажуулахын тулд Remove member дээр дарна:
  • Тухайн гишүүн энэ багцад нэвтрэхдээ байгууллагын имэйл хаяг ашигласан уу?
  • Тухайн гишүүн байгууллагын өмчлөлийн төхөөрөмж ашиглаж байсан бөгөөд эрхээ алдах уу?
  1. Өөрчлөлтийг хадгалахын тулд Finish editing товчийг дарна.
Гишүүдийг засахГишүүнийг хэрхэн хасахГишүүнийг хасах - асуултуудГишүүнийг хасах - Finish editing

5. Хасагдсан гишүүнд имэйлээр мэдэгдэнэ

  • Хасагдсан багийн гишүүн Bitdefender Ultimate Small Business Security захиалгад цаашид хандах эрхгүй болсон тухай мэдэгдэл имэйлээр очно.
Ажилтанд илгээсэн мэдэгдэл

Bitdefender-ийн аюулгүй байдлын боломжуудыг цаашид ашиглахыг хүсвэл тухайн гишүүнийг дахин хамтын багцад урих эсвэл өөрийн Bitdefender захиалгыг худалдан авах боломжтой.

Захиалга худалдан авах, төлбөр төлөх, лиценз идэвхжүүлэхтэй холбоотой асуултыг Асуулт асуух хуудаснаас тодруулна уу.

Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.

Энэ заавар тус болсон уу?