Үндсэн агуулга руу алгасах
BD Systems AsiaАлбан ёсны түншBitdefender Country Partner (шинэ цонхонд)
Байгууллага

GravityZone Cloud уу, өөрийн сервер (On-premises) үү — байгууллагад аль нь тохирох вэ?

GravityZone Cloud ба On-premises-ийн ялгаа: консол хаана ажилладаг, хэн засвар үйлчилгээ хийдэг, интернетгүй сүлжээ ба офлайн шинэчлэлт, өгөгдлийн байршил, зөвхөн нэг хувилбарт байдаг боломжууд, 100–1000 төхөөрөмжид хэрхэн сонгох.

Шинэчилсэн: 2026.11.19

Товчхондоо

  • Cloud-ийн консолыг Bitdefender байршуулж, засвар, шинэчлэлтийг нь хийдэг; On-premises танай сервер дээр виртуал төхөөрөмжөөр суудаг.
  • Интернетгүй, тусгаарлагдсан сүлжээнд On-premises-ийг офлайн шинэчлэлтээр ашиглана.
  • Зарим боломж зөвхөн нэг хувилбарт байдаг тул хэрэгтэй модуль, өгөгдлийн байршлаа тулгаж сонгоно.

Товч хариулт: GravityZone-ийг хоёр янзаар ашиглана. GravityZone Cloud-ийн удирдлагын консолыг Bitdefender өөрөө байршуулж, засвар үйлчилгээ, шинэчлэлтийг нь хийдэг. GravityZone On-premises нь танай байгууллагын сервер дээр виртуал төхөөрөмж (virtual appliance) хэлбэрээр суудаг тул засвар, шинэчлэлт, нөөцлөлтийг танай IT баг хариуцна. Компьютер, серверүүд интернетэд гардаг бол Cloud-оор хамгийн хурдан эхэлнэ. Интернетгүй, тусгаарлагдсан сүлжээнд эсвэл өгөгдлөө зөвхөн өөрийн дэд бүтцэд хадгалах шаардлагатай бол On-premises тохирно.

Хоёрын ялгаа нэг хүснэгтэд

GravityZone CloudGravityZone On-premises
Консол хаана ажилладагBitdefender-ийн cloud-дТанай сервер дээр, виртуал төхөөрөмж хэлбэрээр
Засвар үйлчилгээ, өргөтгөлBitdefender хийнэТанай IT баг хийнэ
Консолын шинэчлэлтBitdefender хийнэТанай баг суулгана
ИнтернетТөхөөрөмжүүд шууд эсвэл Relay-ээр интернетэд гарах ёстойИнтернетгүй сүлжээнд ч ажиллана (офлайн шинэчлэлтээр)
Консол руу хандахХаанаас ч, байгууллагын firewall-д нүх гаргахгүйгээрТанай сүлжээгээр
ЭхлүүлэхBitdefender-ийн хэлснээр ойролцоогоор нэг цагтСервер бэлдэж, суулгаж тохируулах шаардлагатай

Эх сурвалж: Bitdefender-ийн On-premises-оос Cloud руу шилжих заавар.

Боломжийн ялгаа бий юу?

Тийм. Bitdefender-ийн бичсэнээр зарим боломж зөвхөн On-premises-д, зарим нь зөвхөн Cloud-д байдаг. Жишээ нь:

  • Application Control — On-premises-д байдаг; Cloud руу шилжихэд энэ модуль байхгүй болно.
  • Risk Management (ERA) — зөвхөн Cloud-д.
  • SIEM рүү үйл явдал илгээх арга өөр: On-premises-д Syslog, Cloud-д Event Push Service API.

Аль боломж танд хүртээмжтэй байх нь мөн авсан багц, лицензээс хамаарна. Танай орчинд хэрэгтэй модуль аль хувилбарт байгааг үнийн санал гаргахдаа тодруулна.

Өгөгдөл хаана хадгалагдах вэ?

Bitdefender-ийн cloud бүтээгдэхүүний түгээмэл асуултын дагуу GravityZone Cloud нь Google Cloud Platform дээр ажилладаг бөгөөд хэд хэдэн бүсэд байршсан:

  • Europe — үндсэн бүс Герман, нөөц Нидерланд;
  • Global — үндсэн бүс АНУ-ын Хойд Виржиниа, нөөц Өмнөд Каролина;
  • Asia-Pacific — үндсэн бүс Сингапур, нөөц Мельбурн.

Bitdefender DDoS халдлага, хортой ботоос хамгаалах нэмэлт давхарга болгон Cloudflare ашигладаг. Bitdefender GravityZone Cloud консолын ажиллагааны түвшинг 99.9% гэж тогтоосон (урьдчилан мэдэгдсэн засварын цаг хамаарахгүй), платформ нь SOC 2 Type 2 гэрчилгээтэй гэж мэдэгддэг.

On-premises-д консол болон түүний мэдээллийн сан танай сервер дээр байна.

Байгууллагын мэдээллийг гадаадын дата төвд хадгалахад хязгаарлалт байгаа эсэхийг өөрийн дотоод журам, гэрээ, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль-тай тулгаж шийднэ үү.

Интернетгүй (тусгаарлагдсан) сүлжээнд яах вэ?

Ийм сүлжээнд On-premises хувилбарыг офлайн шинэчлэлтийн системтэй ашиглана (офлайн шинэчлэлтийн заавар):

  1. Интернеттэй сүлжээнд нэмэлт онлайн GravityZone суулгана — зөвхөн Database Server, Update Server үүрэгтэй, 80 ба 443 портоор интернетэд гардаг.
  2. Тусгаарлагдсан сүлжээн дэх офлайн GravityZone бүрт тусдаа офлайн лицензийн түлхүүр хэрэгтэй — үүнийг Bitdefender таны лицензэд суурилж үүсгэж өгнө.
  3. Хоёр instance ижил хувилбартай байна.
  4. Онлайн instance-аас татсан шинэчлэлтийн архивыг офлайн instance руу зөөнө: Lite архивыг (2.5 GB хүртэл) наад зах нь өдөр бүр, Full архивыг (15 GB хүртэл) сард нэг удаа эсвэл чухал шинэчлэл гарах бүрд.

Дэлгэрэнгүй алхмыг онлайн instance тохируулах, офлайн instance тохируулах хуудаснаас үзнэ үү.

Аль нь танд тохирох вэ — 5 асуулт

  1. Компьютер, серверүүд интернетэд гардаг уу? Тийм бол Cloud хамгийн хялбар. Огт гардаггүй сүлжээ байгаа бол тэр хэсэгт On-premises.
  2. Удирдлагын консол, түүний мэдээллийг өөрийн дэд бүтцэд байлгах шаардлага байгаа юу? Тийм бол On-premises.
  3. Виртуал сервер ажиллуулж, шинэчилж, нөөцлөх IT ажилтан байгаа юу? Үгүй бол Cloud — эдгээрийг Bitdefender хийнэ.
  4. Танд аль модуль хэрэгтэй вэ? Жишээ нь Application Control (On-premises) эсвэл Risk Management (Cloud) — хувилбар бүрт байгаа эсэхийг тулгана.
  5. Ажилтнууд оффисоос гадуур ажилладаг уу? Cloud консол хаанаас ч хүрэх тул алсаас ажиллах төхөөрөмжийг удирдахад хялбар.

100–1000 төхөөрөмжтэй байгууллагад ерөнхийдөө: дэд бүтэц нь интернеттэй, өгөгдлийн байршлын хатуу шаардлагагүй бол Cloud-оор эхэлбэл серверийн зардал, засвар үйлчилгээний ачаалал багасна. Тусгаарлагдсан сүлжээ, өгөгдлийн байршлын шаардлагатай бол On-premises-ийг сонгож, офлайн шинэчлэлтийг урьдчилан төлөвлөнө. Энэ бол эхлэлийн чиг баримжаа — эцсийн сонголтыг танай сүлжээний бүтэц, хуулийн шаардлагатай тулгаж гаргана.

On-premises-оос Cloud руу шилжих боломжтой юу?

Тийм. Bitdefender-ийн шилжих зааврын гол санамж:

  • Лицензийн түлхүүр Cloud-тэй нийцтэй байх ёстой.
  • Шилжүүлэгддэг: хамгаалагдсан төхөөрөмжийн жагсаалт, Full Disk Encryption-ийн сэргээх түлхүүрүүд.
  • Шилжүүлэгддэггүй: бодлого (policy), тайлан, өнгөрсөн үйл явдал ба incident, хорио (quarantine), EDR-ийн хориглосон жагсаалт ба тусгай дүрэм, суулгах багц, хэрэглэгчийн бүртгэл, интеграцууд — эдгээрийг Cloud-д дахин тохируулна.
  • 20-оос олон удирддаг төхөөрөмжтэй сүлжээнд агентыг шилжүүлэх patch ашиглаж болно; бусад тохиолдолд агентыг дахин суулгана.
  • Шилжилтийг засварын цагт хийж, Cloud бүрэн бэлэн болтол On-premises-ийг хэвээр байлгана.

Түгээмэл асуулт

Cloud ба On-premises-ийн хамгаалалт ижил үү?

Үндсэн хамгаалалтын давхаргууд хоёуланд нь бий, гэхдээ зарим модуль зөвхөн нэг хувилбарт байдаг (жишээ нь Application Control — On-premises, Risk Management — Cloud). Хүртээмжтэй боломж нь авсан багцаас мөн хамаарна.

Интернетгүй сүлжээнд GravityZone ажиллах уу?

Тийм, On-premises хувилбараар. Офлайн шинэчлэлтийн системээр интернеттэй тусдаа instance-аас шинэчлэлтийн архивыг тогтмол зөөж оруулна.

Cloud-ийн өгөгдөл аль улсад хадгалагдах вэ?

GravityZone Cloud-ийн бүсүүд Европ (Герман), Global (АНУ), Asia-Pacific (Сингапур) зэрэг. Танай бүртгэл аль бүсэд байрлахыг бидэнтэй тодруулна уу.

Хожим нь On-premises-оос Cloud руу шилжиж болох уу?

Болно. Төхөөрөмжийн жагсаалт, шифрлэлтийн сэргээх түлхүүр шилждэг ч бодлого, тайлан, интеграцыг дахин тохируулна.

Аль хувилбарт IT ажилтны ачаалал бага вэ?

Cloud — консолын сервер, шинэчлэлт, өргөтгөлийг Bitdefender хариуцна. On-premises-д виртуал төхөөрөмжийн засвар, нөөцлөлтийг танай баг хийнэ.

Дараагийн алхам

Танай сүлжээнд аль хувилбар, ямар багц тохирохыг Bitdefender-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор BD Systems Asia тодорхойлж өгнө: Үнийн санал авах. Консолын ажиллагааг Demo Zone-оос монгол тайлбартай үзнэ үү.

Холбоотой

Энэ заавар тус болсон уу?