Идэвхжүүлэх, суулгах

Хүүхдийнхээ Windows төхөөрөмж дээр Bitdefender Parental Control-ыг хэрхэн суулгаж, тохируулах вэ?

Хүүхдийнхээ Windows компьютер дээр Bitdefender Parental Control апп-ыг суулгаж, тохируулан, онлайн үйл ажиллагааг хэрхэн хянах талаар алхам алхмаар танилцуулна.

Total SecurityParental ControlWindowsШинэчилсэн: 2026.09.28

Энэ нийтлэлд Bitdefender Parental Control-ыг хүүхдийнхээ Windows компьютер дээр татаж авах, суулгах, тохируулах алхамуудыг дэлгэрэнгүй тайлбарлана. Bitdefender Parental Control апп-ыг хүүхдийнхээ Windows компьютер дээр суулгах нь энгийн бөгөөд ингэснээр та тэдний онлайн үйл ажиллагааг үр дүнтэй удирдаж, хянах боломжтой болно.

Алхам 1: Bitdefender Central руу нэвтрэх

  1. https://central.bitdefender.com/ хаягаар орж, өөрийн Bitdefender Central данс руу нэвтэрнэ.
  1. Нэвтэрсний дараа зүүн талын цэснээс Parental Control (Эцэг эхийн хяналт) дээр дарна.

Алхам 2: Хүүхдийн профайл үүсгэх

Bitdefender-ийн Family plan (гэр бүлийн багц)-тай бол та хамгийн ихдээ 5 хүүхдийн профайл үүсгэх боломжтой.

  1. Parental Control хэсэгт орох үед танд цонх гарч ирнэ. «Get started» (Эхлэх) дээр дарна.
Get started
  1. Хэрэв та Parental Control-ыг анх удаа тохируулж байгаа бол PIN код үүсгэх шаардлагатай. Энэ PIN код нь хүүхэд Parental Control апп-аас гарахаас сэргийлж, түгжээ болж ажилладаг.
  1. Дараа нь хүүхдийнхээ нэр, профайл зураг, төрсөн огноог оруулан профайл үүсгэнэ.

Хүүхдийн насанд тохируулан Bitdefender нь чат, сошиал сүлжээ, эмзэг агуулга зэрэг тодорхой ангиллуудыг автоматаар хориглодог.

  1. Шаардлагатай тохиргоог хийсний дараа «Save» (Хадгалах) дээр дарна.

Алхам 3: Хүүхдийн төхөөрөмж дээр Bitdefender Parental Control апп суулгах

  1. Профайлын тохиргоог хадгалсны дараа Parental Control апп-ыг одоогийн төхөөрөмж дээр эсвэл өөр төхөөрөмж дээр суулгах эсэхийг сонгоно.

Хэрэв та «Other devices» (Бусад төхөөрөмж) сонговол танд гурван суулгах арга сонголт гарч ирнэ. Тохиромжтойг сонгоно:

  • Хүүхдийн төхөөрөмжөөс QR кодыг уншуулах.
  • Өгөгдсөн холбоосыг хуулж, хүүхдийн төхөөрөмжийн хөтчид нээх.
  • Суулгах холбоосыг и-мэйлээр илгээх.
  1. Bitdefender-ийн суулгагч файлыг хүүхдийн компьютер дээр хадгална.
  1. Татаж авсны дараа хадгалсан Bitdefender файл дээрээ давхар товшиж, суулгалтыг эхлүүлнэ.
Install Bitdefender on Windows - Open installation file
  1. Хэрэв User Account Control (Хэрэглэгчийн бүртгэлийн хяналт) цонх гарч ирвэл, суулгах файлд төхөөрөмж дээр өөрчлөлт хийх зөвшөөрөл олгохын тулд «Yes» (Тийм) гэснийг сонгоно.
Install Bitdefender on Windows - UAC
  1. Шаардлагатай бол Bitdefender Central дансныхаа мэдээллээр нэвтэрнэ.

Эдгээр алхмуудыг хүүхдийн Windows компьютер дээр хийж дуусгасны дараа тохиргоо бүрэн болно. Одооноос эхлэн та эцэг эхийн хувиар Bitdefender Central вэб хуудасны Parental Control хяналтын самбар дээрээс хүүхдийнхээ онлайн үйл ажиллагааг хянаж, хэрэглээний статистикийг харах боломжтой.

Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.

Энэ заавар тус болсон уу?