Bitdefender Mobile Security Android, iPhone дээр юу хийдэг вэ?
Mobile Security for Android & iOS (1 утас): Android, iPhone дээрх боломжууд, системийн шаардлага, iPhone дээр Web Protection, VPN ээлжилж ажилладаг.
Товчхондоо — Bitdefender Mobile Security for Android & iOS: 1 утас эсвэл таблет · Android 7, iOS 14 буюу түүнээс шинэ · Android дээр: вирус шалгалт, Web Protection, Scam Protection, Call Blocking, App Lock, Anti-Theft · iPhone дээр: Web Protection, SMS ба календарийн луйврын хамгаалалт, Security Scan, Account Privacy · VPN өдөрт 200 MB · компьютер, Mac-ийг хамгаалахгүй.
Bitdefender Mobile Security нь Android болон iPhone, iPad-ийн хамгаалалтын апп юм. Android, iOS дээрх боломж нь утасны үйлдлийн системийн онцлогоос хамаарч ялгаатай. Доорх мэдээллийг Bitdefender-ийн албан ёсны хуудсуудтай тулгаж бэлдэв.
Mobile Security — хэдэн төхөөрөмж хамгаалах вэ?
- bitdefender.mn дээр зарагдаж буй Mobile Security for Android & iOS нь 1 утас эсвэл таблет-ыг хамгаална.
- Компьютер, Mac-ийг хамгаалдаггүй. Утас, компьютерээ хамт хамгаалах бол Total Security (5 төхөөрөмж)-ийг сонгоно.
Mobile Security — системийн шаардлага
- Android: Android 7 буюу түүнээс шинэ, идэвхтэй интернэт холболт
- iPhone, iPad: iOS 14 буюу түүнээс шинэ, идэвхтэй интернэт холболт
Mobile Security — Android дээр юу хийдэг вэ?
- Malware Scanner — суулгасан апп бүрийг автоматаар шалгаж, аюултай бол даруй мэдэгдэнэ.
- Web Protection — хортой болон хууран мэхлэх сайтыг Chrome, Samsung Internet, Firefox, Edge зэрэг түгээмэл хөтчүүд дээр хаана.
- Scam Protection — SMS, чат мессеж дэх сэжигтэй холбоосыг илрүүлнэ.
- App Anomaly Detection — нууц үг, санхүүгийн мэдээлэл хулгайлах гэсэн хуурамч апп-аас хамгаална.
- Call Blocking — спам, луйврын дуудлага, нууц дугаарыг хаана.
- App Lock — чухал апп-уудаа PIN код эсвэл хурууны хээгээр түгжинэ.
- Account Privacy — и-мэйл хаяг тань мэдээлэл алдагдалд өртсөн эсэхийг шалгана.
- Anti-Theft — алдсан утсаа алсаас олох, түгжих, өгөгдлийг устгах, мессеж илгээх. 3 удаа буруу түгжээ оролдсон хүний зургийг авна.
- WearON — ухаалаг цагаар утсаа олох, утаснаасаа холдвол сануулах.
- VPN — өдөрт 200 MB шифрлэгдсэн траффик үнэгүй.
Mobile Security — iPhone, iPad дээр юу хийдэг вэ?
- Web Protection — бүх апп-ын интернэт траффикийг шүүж, хортой болон хууран мэхлэх сайтыг бодит цагт хаана.
- Scam Protection — үл таних хүнээс ирсэн хортой холбоостой SMS, MMS-ийг Junk хавтас руу шилжүүлж, хуурамч календарийн урилгыг («calendar virus») илрүүлнэ.
- Security Scan — iPhone-ий аюулгүй байдлын буруу тохиргоог шалгаж, засах зөвлөмж өгнө.
- Account Privacy — и-мэйл хаяг тань мэдээлэл алдагдалд өртсөн эсэхийг шалгана.
- VPN — өдөрт 200 MB шифрлэгдсэн траффик үнэгүй.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
