Скан логт харагдах нууц үгээр хамгаалагдсан файлууд юу вэ?
Bitdefender-ийн шалгалт (scan)-ийн логт нууц үгээр хамгаалагдсан файлууд яагаад харагддаг, тэдгээрийг Bitdefender хэрхэн аюулгүйгээр боловсруулдгийг тайлбарлав.
Bitdefender-ээр шалгалт (scan) хийхэд зарим файл нууц үгээр хамгаалагдсан тул шалгагдалгүй алгасагдсан гэж scan лог-т тэмдэглэгдсэн байхыг та анзаарч болно.
Зарим тохиолдолд Bitdefender-ийн шалгалтын явцад дараах агуулгатай мессеж гарч ирж болно: «The current file is a password-protected item. Please enter the password here below so that Bitdefender can scan it. If you do not know the password, you can choose to skip this file.»
Bitdefender яагаад нууц үгээр хамгаалагдсан файлыг шалгаж чадахгүй вэ?
Bitdefender шалгалтын үед нууц үгээр хамгаалагдсан файлыг тэмдэглэдэг шалтгаан нь, нууц үггүйгээр шифрлэгдсэн архивийн (.zip, .rar, .7z зэрэг файлын) дотоод агуулгыг тайлж, шалгах боломжгүй байдагтай холбоотой бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Ийм файлууд ихэвчлэн хортой биш байдаг. Тэдгээр нь ихэвчлэн хөгжүүлэгчид өөрчлөлт хийлгэхээс сэргийлж нууц үгээр хамгаалсан програмын хууль ёсны архив, модуль, эсвэл системийн файлууд байдаг.
Санал болгож буй шийдэл
Шалгалтын явцад Bitdefender нууц үгээр хамгаалагдсан файл илрүүлбэл, та тухайн файлын нууц үгийг мэддэг эсэхээс хамааран дараах сонголтуудтай:
- Тухайн файлыг шалгуулахын тулд харгалзах талбарт нууц үгийг оруулна
- Одоогийн шалгалтын үеэр тухайн файлыг алгасна
- Тухайн шалгалтын сесс дэх бүх нууц үгээр хамгаалагдсан файлыг алгасна
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
