Cookie

Сайтаа сайжруулж, танд тохирох хямдрал, санал харуулахад тусална. Дэлгэрэнгүй

BD Systems AsiaАлбан ёсны түншBitdefender Country Partner (шинэ цонхонд)
Заавар, алдаа засах

Windows дээр Bitdefender-ийг түр хугацаагаар хэрхэн унтраах вэ?

Bitdefender-ийн (Total Security, Internet Security, Antivirus Plus) бүх хамгаалалтын функцийг асуудал шалгах зорилгоор түр хугацаагаар унтраах алхамчилсан заавар.

Total SecurityInternet SecurityAntivirus PlusWindowsШинэчилсэн: 2026.11.07

Энэхүү зааварт Bitdefender (Total Security, Internet Security, Antivirus Plus) дэх бүх хамгаалалтын функцийг асуудал оношлох зорилгоор түр хугацаагаар унтраах аргыг харуулна. Асуудлаа шийдсэний дараа функцүүдийг дахин асаахаа бүү мартаарай.

Тэмдэглэл: Хэрэв таны Bitdefender бүтээгдэхүүнд зарим функц байхгүй бол зөвхөн байгаа функцүүдийг л унтраана уу.

Видео заавар

Bitdefender-ийг унтраах видео зааврыг үзэх эсвэл доорх алхамчилсан зааврыг дагана уу.

Видео заавар (YouTube)


1. Antivirus

  • Bitdefender-ийг нээгээд зүүн талын цэснээс Protection (Хамгаалалт) дээр дарна.
  • Antivirus самбар дээр Open дарна.
  • Advanced табруу орж, Bitdefender Shield-ийг унтраана.
  • Permanently (Байнга) эсвэл Until system restart (Систем дахин асаах хүртэл) сонголтын аль нэгийг сонгоод OK дарна.
  • Settings табруу орж, дараах сонголтуудыг унтраана: Scan CD & DVD, Scan flash drives, Scan mapped network drives.
How to disable Bitdefender features - Antivirus

2. Advanced Threat Defense

  • Advanced Threat Defense самбар дээр Open дарна.
  • Settings табан дээр Advanced Threat Defense-ийг унтраана.

3. Online Threat Prevention

  • Online Threat Prevention самбар дээр Settings дарна.
  • Дараах сонголтуудыг унтраана: Web Protection, Search Advisor, Encrypted web scan, Fraud protection, Phishing protection, Network Protection, Email Protection (Don’t scan emails-г сонгоно).

4. Firewall

  • Firewall товчлуурыг унтраана.

5. Antispam

  • Antispam товчлуурыг унтраана.

6. Vulnerability

  • Vulnerability товчлуурыг унтраана.

7. Cryptomining Protection

  • Cryptomining Protection товчлуурыг унтраана.

8. Ransomware Remediation

  • Ransomware Remediation товчлуурыг унтраана.

Одоо та Bitdefender-ийн бүх функцийг унтрааллаа. Аль функц асуудал үүсгэж байгааг олохын тулд функцүүдийг нэг нэгээр нь дахин асаана уу.

Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.

Энэ заавар тус болсон уу?