Үндсэн агуулга руу алгасах
BD Systems AsiaАлбан ёсны түншBitdefender Country Partner (шинэ цонхонд)

Үнэгүй · Бүртгэлгүй шалгана · Монгол хэлээр

Таны мэдээлэл алдагдсан уу?

Дэлхийн хамгийн том алдагдлын сангаас и-мэйлээ хэдхэн секундэд шалгаарай.

Энэ хаягийг ашиглах эрхтэй гэдгээ баталж, Худалдааны нөхцөл, Нууцлалын бодлогыг зөвшөөрч байна. Хаягийг зөвхөн олон улсын алдагдлын сангаас шалгуулахаар илгээнэ (доор «Мэдээлэл хаанаас ирдэг вэ?»); бид хадгалахгүй. Дэлгэрэнгүйг хаягаа баталгаажуулж харна.

  1. И-мэйлээ бичнэ
  2. Алдагдлын сангаас хайна
  3. Дүн, зөвлөгөөгөө авна

Trusted. Always.

Зөвхөн тоо биш — алдагдал бүрийг тайлбарлана

Хаягийн эзэн Цахим харуулаар алдагдал бүрийн талаар дэлгэрэнгүй монголоор харж, нэг нэгээр нь засна.

  • Аль сайтаас, хэзээ — алдагдсан сайтын нэр, огноо
  • Юу алдагдсан — нууц үг, утас, нэр, IP хаяг, байршил
  • Хортой програм — төхөөрөмжөөс тань нууц үг хулгайлагдсан эсэх (stealer log)
  • Юу хийх вэ — алдагдал бүрт тохирсон зөвлөгөө
Жишээ үр дүн
Canva
2019 оны 5-р сар · 137 сая хэрэглэгч
Сайтын алдагдал

Canva дизайны сайт хакерт өртөж, хэрэглэгчдийн и-мэйл, нэр, хот, кодлогдсон нууц үг алдагдсан.

  • Нууц үг
  • И-мэйл
  • Нэр
  • Хэрэглэгчийн нэр
  • Байршил
Юу хийх вэ: Canva-ийн нууц үгээ солиод, ижил нууц үгтэй бусад бүртгэлээ шалгаарай.

Мэдээлэл алдагдвал юу хийх вэ?

Мэдээлэл тань алдагдсан ч шуурхай арга хэмжээ авбал хакерууд ашиглаж чадахгүй.

Бүх нууц үгээ солих

Зөвхөн алдагдсан бүртгэлийнхээ биш, ижил нууц үг ашигласан бүх бүртгэлээ.

Давтагдашгүй, хүчтэй нууц үг

Bitdefender SecurePass хүчтэй нууц үг үүсгэж, бүх бүртгэлийн нууц үгийг тань шифрлэн хадгална.

Хоёр шатлалт баталгаажуулалт

Gmail, Facebook, банкны апп дээрээ асаавал нууц үг алдагдсан ч хэн ч нэвтэрч чадахгүй.

Төхөөрөмжөө шалгах

Хортой програм нууц үгийг тань хулгайлж болно. Total Security-ээр компьютер, утсаа бүрэн шалгаарай.

Bitdefender-ээр бүрэн хамгаалагдаарай

Windows · macOS · Android · iOS

Total Security

Вирус, ransomware, фишинг, залилангаас бүх төхөөрөмжөө хамгаална. Нууц үг хулгайлдаг хортой програмыг ч илрүүлнэ.

Бүх төхөөрөмж, хөтөч дээр

SecurePass

Хүчтэй нууц үг үүсгэж, бүх бүртгэлийнхээ нууц үгийг нэг дор шифрлэн хадгална. Нэг л нууц үг санахад хангалттай.

Түгээмэл асуулт

Мэдээлэл алдагдал гэж юу вэ?

Компани, сайт хакерт өртөж хэрэглэгчдийн и-мэйл, нууц үг зэрэг мэдээлэл гадагш гарахыг хэлнэ. Хакерууд ийм мэдээллийг худалдаалж, бусад бүртгэлд тань нэвтрэхийг оролддог.

Миний мэдээлэл dark web (дарк веб)-д гарсан эсэхийг яаж мэдэх вэ?

Dark web-д худалдаалагддаг и-мэйл, нууц үгийн гол эх үүсвэр нь сайтуудын алдагдал. Энэ шалгагч таны хаягийг тийм алдагдлын сангуудаас хайдаг тул dark web рүү өөрөө орох шаардлагагүй — тэнд орох нь хортой програм, залилагчтай таарах эрсдэлтэй. «Монгол дарк веб» гэж тусдаа газар байдаггүй: Монголчуудын алдагдсан мэдээлэл ч бусад улсынхтай адил нийтлэг форум, Telegram сувгаар тархдаг. Dark web гэж юу вэ — дэлгэрэнгүй →

Stealer log гэж юу вэ?

Компьютер, утсанд суусан хортой програм хөтөчид хадгалсан нэвтрэх нэр, нууц үгийг хулгайлж цуглуулсан жагсаалт. Ийм жагсаалтад орсон бол төхөөрөмж тань хортой програмтай байж болзошгүй.

Та миний и-мэйлийг хадгалах уу?

Үгүй. Шалгасан хаягийг хадгалахгүй, зар сурталчилгааны хэмжилтэд ч дамжуулахгүй.

Алдагдсан нууц үгээ эндээс харж болох уу?

Үгүй. Бид алдагдсан нууц үгийг хэзээ ч харуулахгүй, хадгалахгүй. Аль бүртгэлийн нууц үгээ солих ёстойг л хэлнэ.

Яагаад алдагдсан сайтуудын нэрийг шууд харуулахгүй байна вэ?

Хэн ч бусдын хаягийг бичиж болох тул дэлгэрэнгүйг зөвхөн хаягийн эзэнд харуулна. Google-ээр эсвэл и-мэйлд ирсэн кодоор тэр хаягаараа нэвтэрч баталгаажуулна.

Хэдэн удаа шалгаж болох вэ?

Нэвтрээгүй бол өдөрт 3 хаяг. Бүртгэлтэй бол өөрийн хаягаа хүссэн үедээ, бусдын хаягийг 15 хоногт нэг; Bitdefender худалдан авсан бол 2 хоногт нэг.

Мэдээлэл хаанаас ирдэг вэ?

Дэлхийн томоохон алдагдлын сангуудаас. Шинэ алдагдал нэмэгдэхэд үр дүн автоматаар шинэчлэгдэнэ. Хаягийг зөвхөн алдагдлын санд шалгуулахаар илгээнэ, нууц үг хэзээ ч асуухгүй.

Алдагдлын мэдээллийг Have I Been Pwned (CC BY 4.0), XposedOrNot, LeakCheck өгдөг.Шалгагчийг BD Systems Asia ХХК ажиллуулдаг.