Лицензээ буцааж, мөнгөө авч болох уу?
Худалдан авсан лицензийг хүсэлтээр буцаахгүй. Түлхүүр ажиллахгүй бол сольж өгнө, солих боломжгүй бол мөнгийг буцаана (Худалдааны нөхцөлийн 7-р хэсэг).
WindowsmacOSAndroidiOSШинэчилсэн: 2026.11.07
bitdefender.mn-ийн буцаалт, солилтын нөхцөлийг Худалдааны нөхцөл-ийн 7-р хэсэгт бичсэн. Товчхондоо:
- Лицензийн түлхүүр нь төлбөр баталгаажмагц шууд хүргэгддэг дижитал бүтээгдэхүүн тул худалдан авсан лицензийг хүсэлтээр (жишээ нь бодлоо өөрчилсөн) буцаахгүй.
- Түлхүүр ажиллахгүй бол (идэвхжихгүй, алдаа заах, хүчингүй гэж гарах) бид шалгаад шинэ түлхүүрээр сольж өгнө. Солих боломжгүй бол төлсөн мөнгийг тань буцаана.
- Мөнгийг төлсөн замаар нь (QPay эсвэл банкны данс) буцааж, холбогдох И-Баримтыг цуцална.
Хүсэлтээ хэрхэн илгээх вэ
- Асуулт асуух хуудсыг нээнэ.
- Захиалгын дугаар, алдааны дэлгэцийн зургаа хавсаргаж хүсэлтээ илгээнэ.
- Хүсэлтийнхээ явцыг «Миний асуултууд»-аас харна.
Лицензээ Bitdefender Mongolia-ийн гэрээт борлуулагчаас авсан бол тухайн борлуулагчдаа хандана уу. Bitdefender-ийн албан ёсны онлайн дэлгүүрээс (bitdefender.com) авсан бол буцаалтыг Bitdefender шийднэ.
Энэ нөхцөл нь Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар танд олгогдсон эрхийг хязгаарлахгүй.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
