Cookie

Сайтаа сайжруулж, танд тохирох хямдрал, санал харуулахад тусална. Дэлгэрэнгүй

BD Systems AsiaАлбан ёсны түншBitdefender Country Partner (шинэ цонхонд)
Захиалга, Central данс

Bitdefender захиалга автоматаар сунгагддаг уу?

bitdefender.mn-ээс авсан лиценз автоматаар сунгагддаггүй. Хэрхэн гараар сунгах, Bitdefender-ийн дэлгүүрээс картаар авсан захиалгын автомат сунгалтыг хэрхэн унтраахыг тайлбарлав.

WindowsmacOSAndroidiOSШинэчилсэн: 2026.11.07

Үгүй. bitdefender.mn-ээс авсан лицензийн төлбөрийг QPay-ээр нэг удаа төлдөг. Карт хадгалагддаггүй тул лиценз автоматаар сунгагддаггүй, дараагийн жил мөнгө өөрөө хасагдахгүй.

Лицензээ хэрхэн сунгах вэ?

  1. Хугацаа дуусахаас өмнө bitdefender.mn-ээс ижил бүтээгдэхүүний шинэ лиценз худалдаж авна (бүтээгдэхүүний хуудас → «Худалдан авах»).
  2. Шинэ түлхүүрээ Bitdefender Central → My Subscriptions → Activate with code хэсэгт оруулна.
  3. Extend current subscription (Одоогийн захиалгыг сунгах)-ийг сонгоно. Үлдсэн хоног алдагдахгүй, шинэ хугацаан дээр нэмэгдэнэ. Дэлгэрэнгүй: Захиалгын үлдсэн хоногийг алдалгүйгээр сунгах.

Худалдаж авсан бүх түлхүүрээ Миний лицензүүд, төлбөрийн түүхээ Гүйлгээний түүх хуудаснаас харна.

Лицензийг Монгол Улсад идэвхжүүлнэ. Идэвхжүүлсний дараа гадаадад ч ажиллана. Хугацаа нь Bitdefender Central-д идэвхжүүлсэн өдрөөс тоологдоно.

Bitdefender-ийн дэлгүүрээс картаар авсан бол

Bitdefender-ийн албан ёсны онлайн дэлгүүрээс (bitdefender.com) картаар авсан захиалга ихэвчлэн автоматаар сунгагддаг. Түүнийг унтраахын тулд:

  1. central.bitdefender.com руу нэвтэрнэ.
  2. Зүүн талын цэснээс My Subscriptions-ийг дарж, дээд талын Subscriptions табыг нээнэ.
Bitdefender-ийн автомат сунгалтыг Subscriptions-оор дамжуулан хэрхэн унтраах вэ
  1. Захиалгынхаа хажууд байрлах [ ••• ] товчийг дараад Subscription & Continuous Protection-ийг сонгоно.
Subscription & Continuous Protection
  1. Cancel Subscription-ийг дарж, дэлгэц дээрх зааврыг дагана.
Захиалга цуцлах

Ийм захиалгын төлбөр, буцаан олголтыг Bitdefender шийддэг. bitdefender.mn-ээс авсан лицензийн буцаалт, солилтын нөхцөл Худалдааны нөхцөл-ийн 7-р хэсэгт бий.

Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.

Энэ заавар тус болсон уу?