Захиалгын үлдсэн хоногийг алдалгүйгээр Bitdefender захиалгаа хэрхэн сунгах вэ?
Одоогийн захиалгынхаа хугацаа дуусаагүй байхад шинэ лицензийн түлхүүрээр захиалгаа сунгаж, үлдсэн хоногоо алдахгүйгээр нэгтгэх аргыг харуулна.
Хэрэв та шинэ Bitdefender лицензийн түлхүүр худалдаж авсан ч одоогийн захиалгынхаа хугацаа дуусаагүй байгаа бол хоёрыг нэгтгэж, ямар ч хүчинтэй хоног алдахгүйгээр сунгах боломжтой. Захиалгаа зөв сунгах алхам алхмаар зааврыг доор харуулав:
1-р алхам: Тохирч байгаа эсэхийг шалгах
Эхлэхээсээ өмнө дараах зүйлсийг шалгана уу:
- Шинэ захиалга нь одоогийн захиалгатай яг ижил байх ёстой (бүтээгдэхүүний нэр болон хэрэглэгчийн тоо ижил байх).
- Хоёр захиалгын нийт хүчинтэй хугацаа 5 жил-ээс хэтрэхгүй байх.
- Захиалга нь туршилтын хувилбар эсвэл NFR (Not For Resale буюу борлуулахгүй) урамшуулалтай захиалга биш байх.
2-р алхам: Bitdefender Central-д нэвтрэх
- Windows эсвэл macOS компьютер дээрээс https://central.bitdefender.com хаягаар орно уу.
- Шаардлагатай бол Bitdefender Central данс руугаа нэвтэрнэ үү.
3-р алхам: Захиалгаа нээх
- Зүүн талын цэснээс My Subscriptions (Миний захиалгууд) дээр дарна.
- Дараа нь дээд талын Subscriptions (Захиалгууд) табыг сонгож, Activate with code (Кодоор идэвхжүүлэх) дээр дарна.
4-р алхам: Шинэ лицензийн түлхүүрээ оруулах
- Гарч ирсэн талбарт шинэ лицензийн түлхүүрээ оруулаад Activate (Идэвхжүүлэх) дээр дарна.
5-р алхам: Одоогийн захиалгаа сунгах
- Гарч ирсэн цонхноос Extend current subscription (Одоогийн захиалгыг сунгах) сонголтыг сонгоно.
- Шинэ захиалгыг одоогийнхтой нэгтгэхийн тулд Confirm activation (Идэвхжүүлэлтийг баталгаажуулах) дээр дарна.
6-р алхам: Сунгасан захиалгаа шалгах
- Дараа нь захиалга амжилттай сунгагдсан тухай мэдэгдэл гарч ирнэ.
- Bitdefender Central дахь My Subscriptions (Миний захиалгууд) хэсэг рүү буцаж орно уу. Expires on (Дуусах огноо) талбарт одоогийн болон шинэ захиалгын үлдсэн хоногуудыг нэгтгэсэн шинэ дуусах огноо харагдах ёстой.
7-р алхам: Бүх төхөөрөмжөө шалгах
Шинэ захиалгын мэдээлэл Bitdefender Central дансанд холбогдсон бүх төхөөрөмж дээр хэдхэн минутын дотор шинэчлэгдэнэ.
8-р алхам: Шаардлагатай бол төхөөрөмжийг гараар синк хийх
Хэрэв зарим төхөөрөмж дээр шинэ дуусах огноо автоматаар шинэчлэгдээгүй бол:
- Тухайн төхөөрөмж дээрх Bitdefender программаа нээнэ үү.
- Дансны нэр дээрээ дараад Switch Account (Данс солих) сонголтыг сонгоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Bitdefender программ дээр данс солих заавар нийтлэлээс үзнэ үү.
- Bitdefender Central дансаа холбосон и-мэйл хаяг, нууц үгээрээ дахин нэвтэрнэ үү.
- Нэвтэрсний дараа шинэ захиалгын мэдээлэл автоматаар тухайн төхөөрөмж дээр хэрэгжинэ.
Эдгээр алхмуудыг дагаснаар та Bitdefender захиалгаа хялбархан сунгаж, одоогийн захиалгынхаа үлдсэн хугацааг шинэ захиалгатай нэгтгэн, нэг ч хоног алдалгүйгээр ашиглаж чадна.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
