Үндсэн агуулга руу алгасах
BD Systems AsiaАлбан ёсны түншBitdefender Country Partner (шинэ цонхонд)
Мэдээлэл тань алдагдсан уу? Үнэгүй шалгах →
Байгууллага

Ажилтнуудаа фишинг, хуурамч и-мэйлээс хэрхэн хамгаалах вэ?

Байгууллагыг фишингээс хамгаалах гурван давхарга: хуурамч и-мэйлийг шүүх (SPF, DKIM, DMARC, и-мэйлийн хамгаалалт), ажилтныг тогтмол сургаж мэдээлэх соёл бий болгох, нэг хүн дарсан ч хохирол тархахгүй байх (MFA, эрх, EDR). Ажилтан дарсан бол юу хийх, байгууллагын хэмжээгээр юунаас эхлэх.

Шинэчилсэн: 2026.11.26

Товчхондоо

  • Сургалт дангаараа хангалтгүй: хуурамч и-мэйлийг шүүх, ажилтныг сургах, MFA ба эрхийн хязгаарлалтыг хамт хэрэгжүүлнэ.
  • Мөнгө шилжүүлэх, данс солих хүсэлтийг үргэлж урьд мэдэх утсаар нь давхар баталгаажуул.
  • Ажилтан сэжигтэй мессежийг буруутгалгүй, шууд мэдээлж чаддаг байх ёстой.

Товч хариулт: Ажилтнуудыг фишингээс хамгаалахад гурван давхарга хэрэгтэй: (1) хуурамч и-мэйлийг хайрцагт хүрэхээс өмнө шүүх — домэйндоо SPF, DKIM, DMARC тохируулж, и-мэйлийн хамгаалалт ашиглах; (2) ажилтнуудаа тогтмол, богино сургаж, сэжигтэй мессежийг буруутгалгүй мэдээлэх боломж олгох; (3) нэг хүн дарсан ч хохирол тархахгүй байх — MFA, эрхийн хязгаарлалт, төхөөрөмж бүрт хамгаалалт ба EDR. АНУ-ын кибер аюулгүй байдлын агентлаг CISA-ийн шалгалтаар 10 байгууллага тутмын 8-д нь дор хаяж нэг ажилтан фишингт хууртсан.

Яагаад сургалт дангаараа хангалтгүй вэ?

CISA-ийн байгууллагуудад хийсэн фишингийн шалгалтын дүн:

  • Хортой и-мэйлд хууртсан ажилтнуудын 84% нь и-мэйл ирснээс хойш 10 минутын дотор дарсан.
  • Хортой хавсралт, холбоосын 70%-ийг сүлжээний хилийн хамгаалалт, 15%-ийг төхөөрөмжийн хамгаалалт хаагаагүй.
  • Фишинг хүлээн авсан ажилтнуудын ердөө 13% нь мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл техникийн шүүлтүүр, ажилтны мэдлэг, мэдээлэх зуршил гурвуулаа хэрэгтэй.

Байгууллагад ирдэг нийтлэг фишинг

  • Хуурамч удирдлага, харилцагч (BEC, CEO fraud). Захирал, ханган нийлүүлэгч мэт дүр эсгэж «яаралтай мөнгө шилжүүл», «манай данс солигдсон» гэж бичнэ.
  • Хуурамч нэвтрэх хуудас. «Нууц үгээ шинэчил», «танд файл хуваалцлаа» гэсэн холбоосоор и-мэйлийн нууц үгийг авна.
  • Хортой хавсралт. Нэхэмжлэх, гэрээ мэт нэртэй Office файл, архив.
  • Төрийн байгууллага, банкны нэрээр. Ийм байгууллагын нэрийг хамгийн их хуурамчаар ашигладаг.

10 практик алхам

Хуурамч и-мэйлийг хайрцагт хүргэхгүй

  1. Домэйндоо SPF, DKIM, DMARC тохируул. Бусад хүн танай байгууллагын нэрээр и-мэйл илгээхэд хэцүү болно.
  2. И-мэйлийн хамгаалалт ашигла. GravityZone Security for Email нь фишинг, хуурамч удирдлага (BEC, CEO fraud), хортой хавсралтыг шүүж, SPF, DKIM, DMARC-ийг дэмждэг. Executive Tracking List нь удирдлагын нэрийг хуурамчаар ашигласан и-мэйлийг илрүүлнэ. Microsoft 365 зэрэг и-мэйлийн үйлчилгээтэй ажиллана.
  3. Фишинг сайтыг төхөөрөмж дээр хаа. Ажилтан холбоос дарсан ч төхөөрөмжийн хамгаалалт (GravityZone-ийн Antiphishing) хуурамч сайтыг нээлгэхгүй байх ёстой.

Ажилтнаа сурга, мэдээлэх соёл бий болго

  1. Жилд нэг удаа биш, тогтмол, богино сургалт хий. Удирдлага өөрөө жишээ үзүүлж, сануулж байх нь үр дүнтэй.
  2. Бодит мэт дасгал (phishing simulation) хий. Танай салбарт ирж болох жишээгээр туршиж, дүнгээ дараагийн сургалтад ашигла.
  3. Мөнгөтэй холбоотой хүсэлтийг давхар баталгаажуул. Сэжигтэй мессежид хариулахгүй, доторх утас, холбоосыг ашиглахгүй — урьд мэдэх утсаар нь залгаж шалга. Данс солих, яаралтай шилжүүлэг хийх журмыг бичгээр тогтоо.
  4. Мэдээлэхийг хялбар, буруутгалгүй болго. Сэжигтэй и-мэйлийг хамт олон руу дамжуулахгүй, IT эсвэл хариуцсан хүнд шууд мэдэгдэнэ. Эрт мэдээлсэн нэг хүн бусдыгаа хамгаална.

Нэг хүн дарсан ч хохирол тархахгүй

  1. MFA-г заавал болго. И-мэйл, VPN, cloud үйлчилгээ, админ данс. Боломжтой бол фишингт тэсвэртэй MFA.
  2. Эрхийг хязгаарла. Чухал мэдээлэлд хандах хүнийг цөөлж, админ нууц үгийг хуваалцахгүй, дахин ашиглахгүй.
  3. Төхөөрөмж бүрийг хамгаал. Шинэчлэлтийг автомат болгож, зөвхөн хэрэгтэй программыг зөвшөөрч, EDR ашигла.

Ажилтан холбоос дарсан бол юу хийх вэ?

  1. Төхөөрөмжийг сүлжээнээс (Wi-Fi, кабель) салга.
  2. IT эсвэл хариуцсан хүнд шууд мэдэгд — хэдий эрт, төдий бага хохиролтой.
  3. Тухайн бүртгэлийн нууц үгийг өөр төхөөрөмжөөс сольж, MFA-д танихгүй төхөөрөмж нэмэгдсэн эсэхийг шалга.
  4. Мөнгө шилжүүлсэн бол банкиндаа нэн даруй хандаж гүйлгээг зогсоох боломжийг асуу.
  5. Файлууд шифрлэгдэж эхэлсэн бол ransomware-ийн эхний 24 цагийн алхмыг дагана уу. Кибер халдлагыг хуулийн дагуу мэдэгдэх тухай энэ нийтлэлээс үз.

Байгууллагын хэмжээгээр юунаас эхлэх вэ?

Байгууллагын тань онцлогоос шалтгаалж бид үнэлгээ хийж, тохирох багц, эцсийн үнийг санал болгоно.

Дараагийн алхам

  • Үнийн санал авах — ажилтны тоо, и-мэйлийн үйлчилгээгээ бичээрэй.
  • Шийдлийг ажиллаж буйгаар нь Demo Zone-оос үзэх.

Холбоотой

Эх сурвалж

Энэ заавар тус болсон уу?