Компьютер минь Bitdefender ажиллуулах системийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?
Windows компьютер дээр Bitdefender суулгахын өмнө техник хангамж, программ хангамжийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хэрхэн шалгахыг харуулна.
Windows компьютер дээрээ Bitdefender суулгахаасаа өмнө төхөөрөмж тань системийн шаардлага-ыг хангаж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. Хэрэв компьютер бүх системийн шаардлагыг хангахгүй бол Bitdefender суугдахгүй, эсвэл суусан ч зөв ажиллахгүй бөгөөд систем удаашрах, тогтворгүй ажиллах шалтгаан болно.
Системийн шаардлага
Та зөвхөн дараах үйлдлийн системтэй компьютер дээр Bitdefender суулгах боломжтой:
- Үйлдлийн систем:
- Windows 7 (Service Pack 1-тэй), Windows 8.1, Windows 10, Windows 11
- Windows Server 2016, 2019, 2022 (Desktop Experience-тэй; Standard/RTM, Essentials, Datacenter — 2016, 2019-д; Standard/RTM, Datacenter — 2022-д)
- Санах ой (RAM): 2 GB
- Диск дээрх сул зай: 2.5 GB сул зай (системийн драйв дээр багадаа 800 MB)
- Программ хангамжийн шаардлага: Internet Explorer хувилбар 11
- Хуучин үеийн процессортой төхөөрөмж дээр системийн гүйцэтгэл буурч болзошгүй.
Системийн шаардлагыг хэрхэн шалгах вэ
Энэ хэсэгт бид таны компьютерийн процессор, санах ой, сул зай, үйлдлийн системийн хувилбар зэрэг үндсэн техникийн үзүүлэлтийг хялбархан шалгах аргыг харуулах болно. Эхлэхийн тулд доорх жагсаалтаас өөрийн Windows хувилбарыг сонгоно уу. Windows-ийн ямар хувилбар ажиллуулж байгаагаа хэрхэн мэдэх вэ?
Windows 11 дээр
- ⊞ Windows Start цэсийг дараад System гэж бичнэ.
- Хайлтын үр дүнд Settings хэсгээс System нэртэй сонголтыг сонгоно.
- Дэлгэц дээр шинэ цонх гарч ирнэ. Windows specifications (Windows-ийн үзүүлэлт) хэсэгт танай компьютерт ямар Windows Edition (хувилбар) суулгагдсаныг харах боломжтой.
- Дараа нь Bitdefender ажиллуулахад хангалттай санах ой суулгагдсан эсэхийг шалгана. Санах ойн хэмжээ нь Device specifications (Төхөөрөмжийн үзүүлэлт) хэсэгт InstalledRAM-ийн хажууд харагдана. Bitdefender зөв ажиллахын тулд багадаа 2 GB RAM шаардлагатай.
Windows 10 дээр
- Desktop руу орж This PC дээр хулганы баруун товчоор дарна. Хэрэв Desktop дээр This PC дүрс байхгүй бол зүүн доод буланд байрлах Windows Start цэсийг дарж, This PC гэж бичээд, түүн дээр хулганы баруун товчоор дарна.
- Properties-ыг сонгоно.
- Энэ цонхонд танай компьютерт ямар Windowsedition (хувилбар) суулгагдсаныг харах боломжтой.
- Дараа нь Bitdefender ажиллуулахад хангалттай санах ой суулгагдсан эсэхийг шалгана. Энэ нь Installedmemory(RAM)-ийн хажууд харагдана. Bitdefender зөв ажиллахын тулд багадаа 2 GB RAM шаардлагатай.
Windows 8.1 дээр
- Гар дээрээ Windows key болон X key-г зэрэг дараад, гарч ирэх цэснээс System Information-ыг дарна.
- Энд шаардлагатай бүх мэдээллийг харах боломжтой.
- Үйлдлийн системийн нэр Windows edition хэсэгт харагдана.
- Дараа нь Bitdefender ажиллуулахад хангалттай санах ой суулгагдсан эсэхийг шалгана. Энэ нь Installedmemory(RAM)-ийн хажууд харагдана. Bitdefender зөв ажиллахын тулд багадаа 2 GB RAM шаардлагатай.
Windows 7 дээр
- Эхлээд дэлгэцийн зүүн доод буланд байрлах Windows Start товчийг дарна.
- Дараа нь Computer дээр хулганы баруун товчоор дараад Properties-ыг сонгоно. Дэлгэц дээр системийн үндсэн мэдээллийг харуулсан цонх гарч ирнэ.
- Үйлдлийн системийн нэр болон Service Pack-ийн мэдээлэл Windows edition хэсэгт харагдана. Windows 7 компьютерт Service Pack 1 шаардлагатай.
- Дараа нь Bitdefender ажиллуулахад хангалттай санах ой суулгагдсан эсэхийг шалгана. Энэ нь Installedmemory(RAM)-ийн хажууд харагдана. Bitdefender зөв ажиллахын тулд багадаа 2 GB RAM шаардлагатай.
Хэрэв танай систем бүх шаардлагыг хангаж байгаа бол та суулгах ажиллагааг үргэлжлүүлж болно.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
