Bitdefender-ийн захиалгатай холбоотой түгээмэл асуулт хариулт
Bitdefender-ийн захиалга хэзээ эхэлдэг, идэвхжүүлэлт зөв хийгдсэн эсэхийг хэрхэн шалгах, сунгах, дуусах үед юу болдог зэрэг түгээмэл асуултын хариултыг эндээс олно уу.
Bitdefender-ийн захиалгатай холбоотой зарим асуулт байнга давтагддаг тул бид хариултыг нь бэлдлээ. Захиалга хэзээ эхэлдэг, зөв идэвхжсэн эсэхийг хэрхэн шалгах гэх мэт манай хэрэглэгчдэд чухал сэдвүүдийг эндээс уншина уу. Хэрэв асуултынхаа хариултыг энэ хуудаснаас олоогүй бол доорх холбогдох нийтлэлүүдээс нэмэлт зөвлөгөө, алхам алхмаар заавартай танилцана уу.
Захиалга минь хэзээ эхэлдэг вэ?
bitdefender.mn-ээс авсан лицензийн хугацаа түлхүүрээ Bitdefender Central-д идэвхжүүлсэн өдрөөс тоологдоно.
Лицензийг Монгол Улсад идэвхжүүлнэ. Идэвхжүүлсний дараа гадаадад ч ажиллана.
Шинэ захиалга минь зөв идэвхжсэн эсэхийг хэрхэн шалгах вэ?
Захиалгынхаа төлөв болон дуусах хугацааг Bitdefender Central (central.bitdefender.com) дансандаа шалгаж болно. Шинээр идэвхжүүлсэн захиалгаа олохын тулд My Subscriptions хэсгийг нээнэ.
Хэрэв таны данс дээр хувь хүний болон гэр бүлийн захиалга хоёулаа байгаа бол My Subscriptions хэсэгт байрлах «Personal» (Хувийн) эсвэл «Family group» (Гэр бүлийн бүлэг) табаас захиалгаа хайна. Хэрэв таны данс зөвхөн нэг төрлийн захиалгатай бол эдгээр таб харагдахгүй.
Bitdefender суулгах болгондоо идэвхжүүлэх код хэрэгтэй юу?
Үгүй. Bitdefender-ийн код нэг л удаа, зөвхөн нэг Bitdefender Central данс дээр идэвхждэг. Захиалга идэвхжсэний дараа дахин суулгах, шинэ төхөөрөмж дээр суулгах процесст лицензийн түлхүүр дахин хэрэггүй, учир нь бүх суулгалт Bitdefender Central данснаас удирддагдана.
Bitdefender-ийн захиалгыг сунгаж болох уу?
Тийм ээ, хэрэв төлбөртэй захиалга дуусаагүй өдөр үлдэж байгаа бөгөөд туршилтын хувилбар (trial) эсвэл NFR (борлуулахгүй, сурталчилгааны зориулалттай) захиалга биш бол сунгах боломжтой.
- Central дансан дээр байгаа захиалгатай яг адилхан (ижил багц, ижил хэрэглэгчийн тоотой) шинэ лицензийн түлхүүр идэвхжүүлбэл нийт хугацаа нь 5 жилээс хэтрэхгүй тохиолдолд одоогийн захиалгыг сунгах сонголт гарч ирнэ. Дэлгэрэнгүй үзэх
Bitdefender худалдаж авах гэхэд «Subscription limit reached» гэсэн алдаа гарвал яах вэ?
Энэ алдаа зөвхөн Bitdefender-ийн албан ёсны онлайн дэлгүүрт (bitdefender.com) гардаг: Central дансанд идэвхтэй захиалгын нийт хугацаа 3 жилээс (810 хоног) хэтрэх бол тэнд худалдан авалт хийгдэхгүй. bitdefender.mn-ийн худалдан авалтад энэ алдаа гарахгүй. Түлхүүрээ Central-д идэвхжүүлэхэд нийт хугацаа 5 жилээс хэтэрч болохгүйг санаарай (дээрх хэсэг).
Bitdefender-ийн захиалга минь яагаад автоматаар идэвхжсэн бэ?
Bitdefender-ийн албан ёсны онлайн дэлгүүрээс картаар авсан захиалга автомат сунгалтаар дахин идэвхжиж болдог. bitdefender.mn-ээс худалдан авсан бол таны төлбөр QPay-ээр нэг удаа хийгддэг тул захиалга автоматаар идэвхжихгүй, сунгагдахгүй. Bitdefender-ийн дэлгүүрээс картаар авсан захиалга автоматаар сунгагдсан бол тэр асуудлыг Bitdefender-тэй шийднэ.
Bitdefender-ийн захиалгын дуусах хугацааг хэрхэн шалгах вэ?
- Bitdefender Central дансандаа нэвтэрнэ.
- Зүүн талын цэснээс My Subscriptions дээр дарна.
- Захиалгаа олно. Хэрэв «Personal» (Хувийн) болон «Family group» (Гэр бүлийн бүлэг) таб харагдаж байвал захиалгаа агуулсан табыг сонгоно.
- Захиалгын нэрийн доор дуусах он, сар, өдөр яг харагдана.
Хэрэв захиалгын хугацаа аль хэдийн дууссан бол дууссан өдрөөс хойш 30 хоногийн турш My Subscriptions хэсэгт харагдсаар байна.
Bitdefender дууссан үед юу болдог вэ?
Захиалгын хугацаа дуусмагц программ ажиллахаа болино, та түүний онцлогуудад хандах боломжгүй болно. Хэрэв сунгахгүй бол хугацаа дууссаны дараа Bitdefender-ийг төхөөрөмжөөсөө устгаж болно.
Захиалгаа сунгасан ч программ дээр дуусаагүй гэж харагдахгүй байвал яах вэ?
Хэрэв та захиалгаа сунгасан ч шинэ хугацаа нь суулгасан программ дээр харагдахгүй байвал зүгээр л Central дансаа Switch Account (Данс солих) товчоор гарч, дахин нэвтэрнэ үү (доорх зурагтай харьцуулна уу). Энэ нь таны Bitdefender дансыг сэргээж, сунгасан захиалгаа ашиглах боломжийг олгоно.
- Windows дээр
- macOS дээр
Bitdefender-ийг төхөөрөмж дээрээ хэрхэн суулгах вэ?
Аль хэдийн хамгаалалттай төхөөрөмж дээр Bitdefender-ийг дахин суулгах шаардлагагүй.
Хэрэв та захиалгаа аль хэдийн идэвхжүүлсэн бөгөөд шинэ төхөөрөмж дээр суулгахад тусламж хэрэгтэй бол доорх нийтлэлүүдтэй танилцана уу:
Windows дээр Bitdefender суулгах | Mac дээр | Android дээр | iOS дээр
Bitdefender-ийг виртуал машин дээр суулгавал захиалгын нэг эрхийг ашиглах уу?
Тийм ээ, Bitdefender-ийг виртуал машин дээр суулгавал захиалгын нэг төхөөрөмжийн эрх-ийг ашиглана.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
