Bitdefender SecurePass-ийг Windows, macOS компьютерийн хөтчид хэрхэн суулгах вэ?
Bitdefender SecurePass өргөтгөлийг Edge, Chrome, Firefox, Safari хөтчид суулгаж, эзэн нууц үг, сэргээх түлхүүрээ тохируулах алхамчилсан заавар.
Энэ зааварт Bitdefender SecurePass хөтчийн өргөтгөлийг Windows болон macOS компьютерийн хөтчид хэрхэн суулгаж, тохируулахыг харуулна. Bitdefender SecurePass нь онлайн нууц үгээ нэг дор хадгалж, цэгцлэх олон платформын үйлчилгээ юм.
Суулгах
- Захиалгаа идэвхжүүлнэ. Суулгахаас өмнө SecurePass-ийн лицензийн түлхүүрээ Bitdefender Central (central.bitdefender.com) дээр идэвхжүүлнэ. bitdefender.mn-ээс авсан бол түлхүүр тань Миний лицензүүд хуудсанд байна. Идэвхжүүлэх алхмыг энэ заавраас үзнэ үү.
- Central-аас SecurePass-ийг нээнэ. central.bitdefender.com-д Bitdefender дансаараа нэвтэрч, зүүн талын цэснээс SecurePass сонгоно.
- Хөтчөө сонгоно. Ашиглаж буй хөтчийнхөө дүрс дээр дарна: Microsoft Edge, Google Chrome, Safari эсвэл Mozilla Firefox.
- Өргөтгөлөө нэмнэ. Хөтчийн өргөтгөлийн дэлгүүр нээгдэнэ. Доорх алхмаар Bitdefender SecurePass өргөтгөлийг нэмнэ.
Microsoft Edge
- Get товч дарна.
- Гарч ирсэн цонхонд Add extension дарна.
- Хүсвэл: хаягийн мөрийн хажуугийн тааврын хэлтэрхий (puzzle) дүрс → Bitdefender SecurePass-ийн хажуугийн зүүний (pushpin) дүрс дээр дарж хэрэгслийн мөрөнд тогтооно.
Google Chrome
- Add to Chrome товч дарна.
- Асуухад Add extension дарна.
- Хүсвэл: тааврын хэлтэрхий дүрс → Bitdefender SecurePass-ийн хажуугийн зүүний дүрс дээр дарж хэрэгслийн мөрөнд тогтооно.
Mozilla Firefox
- Add to Firefox товч дарна.
- Баруун дээд буланд Continue to Installation дарна.
- Шаардлагатай зөвшөөрлийн тухай асуухад Add дарна.
- Pin extension to toolbar нүдийг чагталж OK дарна.
- SecurePass хэвийн ажиллахад хэрэгтэй хоёр зөвшөөрлийг асаагаад Agree & Continue дарна:
- Personal Information (хувийн мэдээлэл) — нууц үгээ хадгалж хамгаалахын тулд вэб хуудсанд хандах эрх.
- Anonymous Data (нэргүй өгөгдөл) — хөтчийн мэдээлэл, алдааны тайлан (ажиллагааг сайжруулах, алдаа засахад).
- Хүсвэл: тааврын хэлтэрхий дүрс → Bitdefender SecurePass-ийн хажуугийн араа (cogwheel) → Pin to Toolbar.
Safari (Mac)
- App Store-д Get товч дарна.
- Татаж дуусмагц Open дарна.
- Quit and Open Safari Settings дарна.
- Safari-ийн Extensions хэсэг нээгдэнэ — Bitdefender SecurePass-ийн хажуугийн нүдийг чагталж асаана.
- Always Allow on Every Website товч гарвал дарна.
- Дахин асуухад Always Allow on Every Website-ийг дахин дарна.
Тохируулах
- Нэвтрэх. Хөтчийн хэрэгслийн мөрөн дэх SecurePass-ийн дүрс дээр дарна. Edge, Chrome, Firefox-д дүрс харагдахгүй бол тааврын хэлтэрхий дүрс дээр дараад Extensions цэснээс Bitdefender SecurePass-ийг сонгоно. SecurePass-ийн захиалгатай Bitdefender Central дансаараа нэвтэрнэ.
- Эзэн нууц үг үүсгэх. Хүчтэй, давтагдашгүй master password (эзэн нууц үг) оруулаад Save & Continue дарна. Энэ нууц үг таны нууц үгийн санг (vault) нээж, өгөгдлийг тань шифрлэнэ.
- Сэргээх түлхүүрээ хадгалах. Гарч ирэх recovery key (сэргээх түлхүүр)-ийг хуулж эсвэл PDF-ээр татаж хадгална. Эзэн нууц үгээ мартвал сангаа сэргээхэд хэрэгтэй.
- Сан руугаа орох. Access your Vault дарж тохиргоогоо дуусгана.
Утсандаа суулгах бол: Android, iPhone, iPad. Нийтлэг асуултууд: SecurePass гэж юу вэ?
Асуулт байвал Асуулт асуух-аар бидэнтэй холбогдоно уу.
Bitdefender-ийн албан ёсны англи нийтлэлээс орчуулж, Монголд тааруулав.
Энэ заавар тус болсон уу?
